Нийгмийн
Манай 3х3 сагсан бөмбөгийн баг Азийн АШТ-ийн шөвгийн наймд үлдлээ
3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын тэмцээн БНХАУ-ын Чангшиа хотод болж байна. Тус тэмцээний Б хэсэгт Австрали, БНСУ-ын багтай хамт орсон Монгол Улсын шигшээ баг хэсэгтээ нэг хожилтойгоор хоёрдугаар байрт бичигдэж байна. Тэд Австралитай тоглохдоо 21:8-аар хожигдсон ч БНСУ-ыг 20:14-өөр хожжээ.
Ийнхүү манай баг шөвгийн наймд шалгаран цаашид тоглох боломжтой болоод байгаа юм. Шөвгийн наймд эрэгтэйчүүд тэмцээний гол шуугианыг тарьсан Йорданы багта маргааш 13:10 цагааса тоглоно.
Харин Эмэгтэйчүүд Казахстан, Киргизстантай нэг хэсэгт орсон бөгөөд өнөөдөр тоглох юм.
Б.ТОГТУУН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.