НИЙГЭМНийгэм мэдээ

Ромын папын айлчлалын үеэр хичээлийн нээлтийг хойшлуулахгүй

Ромын пап манай улсад айлчлах талаараа мэдээлснээс хойш хоёр улирал өнгөрлөө. Тэгвэл тэрбээр манай улсад хүрэлцэн ирэхэд хоёр долоо хоногийн хугацаа үлдээд буй.

Тэрбээр энэ сарын 31-ний өдөр Фиумичино олон улсын нисэх онгоцны буудлаас Ром-Улаанбаатар чиглэлийн нислэгээр манай улсыг зорих юм. Улмаар есдүгээр сарын 1-ний өдөр "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд газардах билээ.

Тэгвэл түүний айлчлалтай холбоотойгоор олон нийт хичээлийн шинэ жилийн баяраар айлчлал хийснээр замын хөдөлгөөнд ачаалал үүсгэх эрсдэлтэй хэмээж буй.

Энэ талаар Болосврол, шинжлэх ухааны яамнаас тодруулахад "Хичээлийн шинэ жилийг есдүгээр сарын 1-ний өдөр хийнэ хэмээн хуульчилсан байдаг. Тиймээс хичээлийн шинэ жилийн нээлт болох ёсоороо болно. Энэ үеэр Ромын папын айлчлалтай холбоотойгоор хичээлийн нээлт завсардана хэмээх ярианууд гарч байна.Мөн түүний айлчлал албан ёсоор есдүгээр сарын 2 буюу бямба гарагаас эхэлж байгаа. Тиймээс хичээлийн шинэ жилийн нээлтийг хойшлуулахгүй байх магадлал өндөр. Одоогоор энэ талаарх эцсийн шийдвэр гараагүй " гэлээ.

Ромын папын айлчлал албан ёсоор есдүгээр сарын 2-ны өдөр Төв талбай болох Д.Сүхбаатарын талбайд угтаж авахтай зэрэгцэн эхлэх юм. Түүний айлчлалын хөтөлбөрийг дэлгэрэнгүй танилцуулъя.

Олон улсын шинжээчид уг айлчлалыг Ромын Пап шашнаа Хятадад дэлгэрүүлэхэд нөлөө үзүүлэхүйц чухал айлчлал гэдгийг онцолж буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 15, 2023 08:16

welcome to mongolia

Batbayar
Batbayar
8 сар 15, 2023 09:19

Орос Монгол 2т л хичээл 9-1 эд эхэлдэг.Монгол Оросын дагуул улс байсан болохоор сармагчин адил дуурайдаг байв.Одоо ч хэвээр!!!!!!!

Зочин
Зочин
8 сар 15, 2023 12:37

Ромын пап манай түгжрэл тэг зогсолтыг үзэх гэж ирж бна 9р сарын 1ний

Холбоотой мэдээ

Back to top button