НИЙГЭМНийгэм мэдээСПОРТ

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын бэлгэдэл Хаки болон Инга

"Улаанбаатар 2023" Зүүн азийн залуучуудын наадмыг энэ сарын 16­-23-ны өдрүүдэд зохион байгуулах билээ. Нийт долоон үндэсний олимпын хорооны 850 гаруй тамирчин‚ 450 эмч‚ 150 гаруй шүүгч‚ техникийн ажилтан‚ 2500 гаруй сайн дурын ажилчид оролцох юм байна.

Маргааш эхлэх энэхүү наадам нь жендерийн эрх тэгш байдлыг хүндэтгэн үзэж Хангарьд болон Галбингаа шувууг бэлгэдэл болгон сонгожээ. Тиймээс наадмын бэлгэдэл амьтдын нэрийг Хаки болон Инга хэмээн нэрлэсэн байна.

Хаки гэдэг нь Хангарьд шувууг хэлж байгаа бөгөөд Улаанбаатар хотын бэлгэ тэмдэг юм. Эр чадал‚ эрэмгий зориг‚ их ухаан цогцлоосон домгийн шувуу билээ. Тиймээс “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын хүсэл мөрөөдөл‚ хүч зориг‚ их үйлсийг бэлгэдэж байгаа ажээ.

May be an image of 1 person

Харин Инга гэдэг нь Галбингаа шувууг хэлж байгаа ажээ. Тус шувуу нь үлгэр домгийн үзэсгэлэнт жигүүртэн бөгөөд үг хэл цэцэн‚ бурхны дууч‚ бүхнийг чадагч хэмээн өвөг дээдсийн үеэс эрхэмлэн дээдэлж ирсэн билээ. Тиймээс “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын итгэл найдвар‚ урам зоригийг бэлгэдэжээ.

May be an image of bird and toy

Мөн тус тэмцээний медаль олны анхаарлыг ихэд татаад байгаа юм. Медалийн диаметр долоон см‚ жин 165 гр бөгөөд деталь бүрийг зөвхөн гар урлалаар хийсэн нь гол онцлог болж байна.

бичвэр нарын зураг байж магад

Монгол гэрийн унь‚ тооныг дээрээс нь харуулсан загвар бүхий тус медалийн эх загварыг Г.Занабазар гаргасан ба нэгэн дээвэр дор эвлэлдэн нэгдэх утга санааг илэрхийлэх ажээ.

Ц.ДАВААСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 15, 2023 15:17

Манай улс зүүн азийн наадмын бэлтгэлийг маш сайн базааж, эх орондоо зохион байгуулж байна.
Мед�##�ийн загвар та�##�агдлаа.

ЗочинЗочин Зорчин
ЗочинЗочин Зорчин
8 сар 15, 2023 16:02

Маш гоё.Ямар хөөрхөн бэлгэдэл вэ?Мед�##�ийн утга ч гэж агуу.Энэ ертөнцөд эв нэгдэл хамгийн чух�##�.АМИЛЖИЛТТАЙ болоосой.

Back to top button