УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ШӨХТГ-ын түр орлон гүйцэтгэгчээр С.Ням-Эрдэнийг томилжээ

ШӨХТГ-ын дарга асан Н.Мандуул албан тушаалаа өгөөд гурван сар өнгөрлөө. Тэгвэл түүний орны хүн хэдийн томилогджээ. Тодруулбал, тус газрын түр орлон гүйцэтгэгчээр С.Ням-Эрдэнийг томилсон байна.

С.Ням-Эрдэнэ нь албан тушаалаа аваад 14 хоног болоогүй байгаа бөгөөд ШӨХТГ-т одоогоор баримт материал нь ирээгүй ажээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар С.Ням-Эрдэнэ нь олон жил төрийн байгууллагад ажилласан аж. Тодруулбал, Мэргэжлийн хяналт хийгээд Статистикын газарт ажиллаж байсан туршлагай юм байна.

ШӨХТГ нь он гарснаас хойш ийнхүү дөрөв дэх даргаа угтлаа. Эргэн сануулахад, энэ оны нэгдүгээр сарын 11-нд С.Мөнхчулууныг Засгийн газрын хуралдаанаар албан тушаалаас нь чөлөөлсөн юм. Тэгвэл түүний дараагаар НЗДТГ-т ажиллаж байсан Ц.Уртнасанг хоёрдугаар сард уг албан тушаалд суулгасан.

Гурван сар ажилласан Ц.Уртнасанг "Хөгжлийн банк"-ны дарга асан Н.Мандуулаар тавдугар сарын 22-нд сольсон билээ. Улмаар Н.Мандуул 46 хоног ажилласны эцэст албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-08-17 10:44

Угаасаа бүтэц нь буруу учраас хэн ч очсон явахгүй ээ, попчин гард л тохирсон �##�ба кк

Холбоотой мэдээ

Back to top button