СПОРТ

Монголд анх удаа багийн спортын ДАШТ зохиогдоно

FIBA 3x3 U18 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 6-р сарын 3-7-ны өдрүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо болох гэж байна. Олимпын төрлийн багийн спортын дэлхийн аварга анх удаагаа Монгол улсад зохиогдох гэж байна.

Тус тэмцээнд сагсан бөмбөг өндөр түвшинд хөгжсөн АНУ, ОХУ, Франц, Итали, Латв, Бразил, Аргентин тэргүүтэй 33 улсын эрэгтэй, эмэгтэй шилдэг 40 багийн 160 тамирчид өрсөлдөх аж. Энэхүү тэмцээнд Монгол улсын эрэгтэй, эмэгтэй багууд оролцох юм.

Манай эрэгтэй багийн хувьд Америк, Латви, Гүрж, Беларусын багуудтай тэмцээний “С” хэсэгт багтжээ. Харин эмэгтэй баг Франц, Недерланд, Филиппин, Чех улсын багуудтай нэг хэсэгт орсон байна.

Энэхүү тэмцээн өмнө нь зургаан удаа зохиогдоход Америк улсын тамирчид хамгийн олон медалийг хүртсэн бөгөөд 3 удаа түрүүлж, 3 удаа дэд аварга болж байжээ.

Б.ТОГТУУН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button