НИЙГЭМНийгэм мэдээСПОРТ

Зүүн Азийн залуучуудын наадам: 3х3 сагсанбөмбөгийн баг хүрэл медаль хүртлээ

"Улаанбаатар-2023" Зүүн Азийн залуучуудын наадам энэ сарын 16-нд эхэлсэн билээ.

Тэгвэл тус наадмын 3х3 сагсанбөмбөгийн медалийн төлөөх тоглолтууд өнөөдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн "3х3 Park Garden"-д болсон юм.

Манай улсын эмэгтэй шигшээ баг хэсгийн тоглолтууддаа амжилттай тоглож, хүрэл медалийн төлөө тоглохоор болсон билээ. Тодруулбал, Хонконгийн шигшээ багийн эсрэг 16.00 цагт тоглосон юм.

Улмаар манай улсын 3х3 сагсанбөмбөгийн эмэгтэй шигшээ баг 12:10-аар ялж, хүрэл медалийн эзэн боллоо.

Ташрамд дурдахад Монгол Улсын баг өчигдөр урьдчилсан шатанд ч Хонконгийн багтай учраа таарсан юм. Урьдчилсан тоглолтод 18:16 онооны харьцаатайгаар манай улсын баг ялсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 19, 2023 07:51

Олон тоглолт хийгээд хүрэл мед�##�ь хүртсэн юм шиг бичих юм.Мэдээ бичих гэж байгаа бол бүгдийг нь тодорхой,дэс дара�##��##�тай тайлбарлах ёстой шүү

Холбоотой мэдээ

Back to top button