Трампыг хордуулахыг завдсан эмэгтэйд 22 жилийн хорих ял оноожээ

АНУ-руу хортой бодис агуулсан захидал илгээсэн Канад эмэгтэйд 22 жилийн хорих ял оноосон байна. 56 настай Паскал Ферриер Доналд Трамп болон өөр хэд хэдэн хүмүүст руу хортой бодис агуулсан захидал илгээж байжээ.
Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард биологийн зэвсэг ашигласан хэрэгт гэм буруугаа хүлээсэн юм.
2020 оны есдүгээр сард Трамп руу илгээсэн үхлийн хортой захидлыг Цагаан ордонд хүрэхээс өмнө албаныхан илрүүлжээ. Холбооны мөрдөх товчоо Ферриерын хурууны хээг тус захидлаас олсон юм. Тэрбээр шүүхийн өмнө өөрийнх нь төлөвлөгөө бүтэлгүйтэж Трампыг зогсоож чадаагүйдээ харамсаж байна гэж хэлсэн аж.
Холбооны мөрдөх товчооны бичиг баримтуудаас харвал тэр захидалдаа “Би чамд шинэ нэр олсон: Царай муутай алиалагч шиг дарангуйлагч” гэж бичсэн байжээ. Ферриер шүүх хурлын үеэр өөрийгөө террорист бус тэмцэгч гэж хэлж, зорилгоо гүйцэтгэх энхийн арга ашиглахыг хүссэн хэмээсэн юм. Тэрбээр Техас мужид алба хашдаг найман хүн рүү хортой бодистой захидал илгээсэн гэдгээ мөн хүлээн зөвшөөрсөн байна.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Юун шийтгэх вэ?. Шагнах ёстой хүн байна ш дээ. Өмхий дээрэнгүй Америк, Трампыг хороосон ч илүүдэхгүй их нүгэл хийсэн гэмт хэрэгтнүүдийн орон доо.
Байденг яахуу
Энэ цэвэр �##�лага бна да хулгаач авлигчидийг энгэмээр юм
Usa d setgetsiin ubchtei irged diilenh bolj ba dandaa hortoi himiin geniin aguulgatai hool huns 2000 onoos mongol mash buruu oilgolttoi baisan amerik buhen sain unendee hortoi buhen usa gaas