Нийгмийн
ТҮК-ийн ажилтан нохой устгах үедээ сум алдаж, 52 настай иргэнийг бууджээ

Баян-Өлгий аймагт ТҮК-ийн ажилтан сум алдаж нэг иргэнийг буудаж гэмтээсэн хэрэг аравдугаар сарын 24-ний өдөр гарчээ. Тодруулбал, тухайн хэрэг гарсан өдөр гудамжинд 52 настай иргэн бусдад буудуулсан гэх мэдээлэлийг цагдаагийн газарт ирүүлжээ.
Алба хаагчид хэргийн газар очиж шалгалт хийхэд тус аймгийн ТҮК-ийн ажилтан эрэгтэй 56 настай Т нь нохой буудаж байх үеэрээ бууны аюулгүй байдал хангаагүйгээс болж сум алдаж ардаа явж байсан тус аймгийн иргэн эрэгтэй 52 настай М ийг мөрөн тус газарт нь буудаж хүнд гэмтэл учруулсан байжээ.
Буудуулж гэмтсэн иргэн тухайн аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд азаар амь нас эрсдээгүй аж.
П.УРНАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яааж буудахаараа урдаа байсан нохойг биш ардаа байсан хүнийг бууддаг байнаа?!
Hahaha yag onson