"Хуульчдын холбооны шилжин явах цом-2019" тэмцээн боллоо

Монголын Хуульчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Хуульчдын холбооны шилжин явах цом-2019” тэмцээн 05 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд ШУТИС-ийн спорт зааланд амжилттай болж, өндөрлөлөө.
Тус тэмцээнд МХХ-ны Тамгын газар, чиг үүргийн болон сайн дурын хороод, орон нутгийн салбарын гишүүд оролцсон нийт 13 багийн 372 (давхардсан тоогоор) тамирчин спортын дөрвөн төрлөөр /сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс, боулинг/ 93 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбайгаа дайчлан өрсөлдснөөс багийн нийт дүнгээр Тэргүүн байрыг Прокурорын хороо эзэлж "Хуульчдын холбооны шилжин явах цом-2019” цомын эзэн боллоо.
Тэмцээний төрөл тус бүрээр байр эзэлсэн байдлыг танилцуулвал:
Нэг. Дартс (Хорооны дарга, тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүдийн дунд)

1/Алтан медаль–Ц.Алдархишиг, Т.Амарзаяа (Прокурорын хороо)
2/Мөнгөн медаль–Ц.Ганболд, П.Оюун (Тамгын газар)
3/Хүрэл медаль- Т.Ганбаатар, Д.Оюумаа (Чиг үүргийн хороо)
Хоёр. Боулинг

1/ Ц.Арвинбуудай ахлагчтай Прокурорын хорооны баг
2/ Т.Ганболд ахлагчтай Өмгөөлөгчдийн хорооны баг
3/ З.Түвшинжаргал ахлагчтай Захиргааны эрх зүйн хорооны баг
Гурав. Гар бөмбөг (холимог төрөл)

1/Алтан медаль-Н.Бат-Эрдэнэ ахлагчтай Өмнөговь, Дундговь аймгийн салбарын баг
2/Мөнгөн медаль-Ш.Гандансүрэн ахлагчтай Шүүгчдийн хорооны баг
3/Хүрэл медаль-Т.Жавхлантөгс ахлагчтай Захиргааны эрх зүйн хорооны баг
Дөрөв.Сагсан бөмбөг (эрэгтэй)
1/Алтан медаль- Т.Ганболд ахлагчтай Өмгөөлөгчдийн хорооны баг
2/Мөнгөн медаль-Т.Мөнх-Амгалан ахлагчтай Прокурорын хорооны баг
3/Хүрэл медаль-Ц.Ганболд ахлагчтай Тамгын газрын баг эзэлсэн.

Сагсан бөмбөг (эмэгтэй)
1/Алтан медаль- Г.Хатанцэцэг ахлагчтай Прокурорын хорооны баг
2/Мөнгөн медаль-Д.Алтанжигүүр ахлагчтай Шүүгчдийн хорооны баг
3/Хүрэл медаль-З.Оюунгэрэл ахлагчтай Захиргааны эрх зүйн хорооны баг
Мөн Прокурорын хорооны багийн тамирчин Н.Гэрэлмаа сагсан бөмбөгийн эмэгтэй шилдэг тамирчнаар шалгарсан.
"Хуульчдын холбооны шилжин явах цом-2019” тэмцээнд Тэргүүн байрт шалгарсан Прокурорын хороо нь ирэх жилийн тэмцээнийг МХХ-ны Тамгын газартай хамтран уламжлал болгон зохион байгуулах юм байна.
Б.ТОГТУУН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.