Гадаад мэдээДЭЛХИЙ

“BTS”-ийн Жонгуг соло уран бүтээлээрээ түүхэн амжилт тогтоов

Алдарт “BTS” хамтлагийн дуучин Жонгуг долдугаар сард “Seven” нэртэй соло уран бүтээлээ гаргасан билээ. Тус дуу цацагдсан даруйдаа чартуудыг тэргүүлж, дэлхий даяар к-поп сонирхогчдыг байлдан дагуулсан.

25 настай тэрбээр уран бүтээл нь “Spotify”-ийн долоо хоногийн шилдэг дууны чартыг зургаан долоо хоногийн турш  тэргүүлсэн анхны Ази хүн болжээ. Үүнээс гадна “Seven” уран бүтээл нь өдөр тутмын шилдэг дууны чартыг 42 өдрийн турш тэргүүлсэн байна. Тус дуу “Spotify” платформ дээр долоо хоног бүр 53.7 сая удаа стрийм хийгдэж байгаа аж.

Жонгуг ганцаарчилсан уран бүтээл гаргасан “BTS”-ийн зургаадах гишүүн юм. Одоогийн байдлаар түүнээс гадна J-Hope, Жин, RM, Жимин болон Шюга ганцаарчлан дуу гаргасан байгаа билээ. Хамгийн сүүлд соло уран бүтээл гаргах гишүүн бол V, тэрбээр ирэх сарын 8-ны өдөр “Layover” нэртэй цомгоо цацах юм.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 29, 2023 14:44

Solongosuud elektron baraa xunsnii buteegdxuun bolon kino drama rok pop urlagaar delxiig baildan daguulj baina daa Mundag ajilsag uxaantai bolovsroltoi xudulmurch ard tumen yumaa

Холбоотой мэдээ

Back to top button