УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ХҮН намын хожимдсон ухаарал

ХҮН намаас өнөөдөр /2023.08.30/ ЕБС-ийн дүрэмт хувцсыг өөрчлөх санал гаргасан талаараа хэвлэлийн хурлаар мэдээлэл хийлээ.

Тэд хэвлэлийн хурлаараа сурагчдад дүрэмт хувцас өмсөх бус энгийн хийцтэй поло футболк өмсөх нь хүүхдийн биед тав тухтай, хичээлийн дараа өмсөхөд ч асуудал үүсгэхгүй хэмээн үзэж буй. Нөгөө талаараа дүрэмт хувцасны үнэ жил бүр нэмэгдсээр байгаа нь тухайн айл өрхөд санхүүгийн хувьд асуудал үүсгэдэг хэмээж байгаа юм.

Тэд "UIH.MN" сайтад санал асуулга явуулах үеэр тэдний санаачилгыг 2000 гаруй хүн дэмжсэн гэдгийг ч илэрхийлсэн.

Хичээл сургуулийн бэлтгэл ажлыг иргэд хэдийн хийж дууссан. Товчоор бол дүрэмт хувцас, хичээлийн хэрэглэлээ хангаж дуусаад зогсохгүй, шинэ хичээлийн улирал эхлэхэд хоёр хоног үлдсэн энэ үед гэнэтийн ухаарлаар олон нийтэд ийн мэдээлэл хийж буй.

Олон улсад хүүхдийн биеийн хөгжил, нийгмийн өөрчлөлт, шинэчлэлттэй холбоотойгоор тухайн цаг үеүдэд сурагчдын дүрэмт хувцасны асуудлыг хөндөж эхэлдэг. Ингэхдээ хүүхдүүдийн биеийн онцлогийг чухалчлан авч үздэг. Шалтгаан нь биед тухтай хувцас өмсөж хичээллэдэг хүүхдүүд дүрэмт хувцас өмсөж, хичээллэж буй хүүхдүүдээс сурах арга барил хийгээд, мэдлэгийн ойлголт илүү байсан талаар судлаачид гүнзгийрүүлэн судалж буй.

Тиймээс ч хичээлийн шинэ жил дөхөхтэй зэрэгцэн дүрэмт хувцсыг нийтээрээ өмсөнө, өмсөхгүй гэх агуулгыг Монголд хөндсөөр олон жилийн нүүрийг үзэж буй. Юутай ч нэг ижил дүрэмт хувцас өмсдөг болоод олон жилийг өнгөрөөсөн хэдий ч хувийн сургуулиуд өөр дүрэмт өсмдөг жишиг хэвээр.

Эл асуудлыг хөндөх ХҮН намынхан цаг хугацааны хувьд даанч хожимдсон нь энэ. Нийгмийн тухайн үеийн цаг нөхцөлд тааруулж, нэг сэдвээр хэвлэлийн хурал хийсний дараа хэсэгтээ нам гүм байдаг тэд энэ удаад ийнхүү дүрэмт хувцасны агуулгыг барьж, олны өмнө гарч ирлээ.

А.ДАВАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 30, 2023 17:18

Ханцуй нь ханзарчдаг эр хүүхдийн гарын ая даадаггүй сун�##�ттай биед суудаг матери�##�тай хувцас өмсүүлмээр бнашүү

Иргэн
Иргэн
8 сар 31, 2023 10:15

Ядаж цаг үеээ олж попорч сураарай ХҮН амаа

Холбоотой мэдээ

Back to top button