Нийгмийн

ХХБ "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжин ажиллаж байна

Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих зорилгоор арилжааны банкууд хамтран Монголбанкны дэмжлэгтэйгээр Тэрбум мод санг байгуулж, анхны төслийн нээлттэй сонгон шалгаруулалтад тэнцсэн төслүүдийг өнгөрсөн тавдугаар сард зарласан билээ.

Уг төслийн 1-р чиглэлийн хүрээнд буюу Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн ногоон байгууламжийг сайжруулах, хүүхдийн сурах орчинг эрүүл болгоход хувийн хэвшлийн төлөөллүүд хувь нэмэр оруулж, энэ жил нийт 9 сургууль, 11 цэцэрлэгийн гадаа орчинг цэцэрлэгжүүлэх, ногоон байгууламжийн ажлыг мэргэжлийн гурван байгууллага хийж гүйцэтгээд байна.

Шалгарсан төслүүдээс төлөөлөн Худалдаа хөгжлийн банк 51-р сургууль нээлтэд хүрэлцэн ирээд байна. 51-р сургуулийн хувьд мод, 1467 м2 зүлэгжүүлэлт хийн хүүхэд залуучуудын сурах орчинг эрүүл болгож, багш, сурган хүмүүжүүлэгч, сурагч, эцэг эхчүүдийн дунд мод тарих, арчилж хамгаалах аргачлал, ач холбогдлын талаарх мэдлэг ойлголт нэмэгдүүлж, цаашид үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх арвин үйлсэд арилжааны банкууд хамтран хувь нэмрээ оруулж байгаад таатай байна.

ХӨГЖИЛД ХАМТДАА

ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН БАНК

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button