ДЭЛХИЙ

Австралид порно кино үзэхийн тулд царайгаа таниулдаг болох уу

Австралийн засгийн газраас нэгэн сонирхолтой хуулийн санаачилгыг дэвшүүлээд байгаа аж. Энэ бол аливаа хэрэглэгчийн порно кино үзэхээс нь өмнө царайг тусгай системээр уншиж, 18 нас хүрсэн эсэхийг тодорхойлох тухай юм.

Одоогийн байдлаар уг асуудал дээр ямар нэг хяналт, хорио цээрийн дэглэм Австралид хэрэгждэггүй. Ийм ч учраас насанд хүрээгүй хүүхдүүд энэ төрлийн киног эцэг, эхийн хяналтаас гадуур үздэг явдал байсаар байгаа тухай тэд онцолсон аж. Дээрх санал дэвшигдсэнээс хойш санал асуулга явуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Австралийн хувьд порно кино үзэх гэж буй хэрэглэгчийн царайг таньдаг системийн талаарх санааг анх удаа дэвшүүлж буй биш юм. Үүний өмнө хэд хэдэн удаа технологийн шаардлага бүхий санаачилга бий болж, дэмжигдэлгүй буцаагдаж байсан аж. Ер нь энэ талаарх хуулийг чангатгах, ямар нэг цензур тавих санаа үргэлж няцаагддаг тухай нь тус улсын хэвлэлүүд мэдээлж байгаа юм.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button