Нийгэм мэдээ

Ж.Сандагсүрэн "Акуа Гарден"-ы захиалагчдад "Төсвөөс төлөхгүй" гэх тайлбараа хийнэ

Нийслэлээс өнгөрөгч долоо хоногт барилгыг нураах захирамж гаргасан ААН-үүдэд албан мэдэгдлээ хүргүүлсэн. Энэ үеэр "Акуа Гарден"-ы захиалагчид хотын даргын захирамжийг эсэргүүцэж, улмаар хотын орлогч Ж.Сандагсүрэн "Захиалагчдын мөнгийг төсвөөс төлнө байх" гэж ам алдсан нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулсан билээ.

Уг асуудлаар өнгөрөгч баасан гаригт Хотын орлогч Ж.Сандагсүрэн "Акуа Гарден" хорооллын захиалагчидтай уулзахаар болоод байв. Гэвч "Акуа Гарден" хорооллын захиалагчид барилгын талбайд уулзахыг шаардаж, хотоос албан өрөөнд ширээний хоёр талаас асуудлаа ярилцахыг санал болгож, талууд ойлголцолд хүрээгүй юм.

Одоогоор уг уулзалт хаана, хэрхэн хийгдэх нь тодорхойгүй хэвээр байна.

Нийслэлийн зүгээс "Акуа Гарден" хорооллыг нураалгах асуудлаар хэд хэдэн хувийн хэвшилд хандаад байгаа юм. Гэвч монголд өмнө нь ийм өндөр барилгын байгууламж нураасан туршлага байхгүй. Орчны байруудын доргилт, аюулгүй байдлыг хэрхэн хангах уу зэрэг олон тодорхойгүй асуудлууд үүсээд байгаа юм.

Түүнчлэн барилгыг нураахаас өмнө компани, захиалагчид, хотын багийнхан нэгдсэн шийдвэрт хүрэх асуудал мөн хүлээгдэж байна. Хотын орлогч Ж.Сандагсүрэнгийн хувьд нийслэл дээр төсвөөс төлөх хувилбар яригдаагүй байхад "амны алдаа" хийсэн зэмлэл хүртээд буй.

Сангийн сайд Б.Жавхлан энэ талаар " Төрийн хариуцлагатай албан тушаалтан ингэж амны зоргоороо ийм мэдэгдэл хийж болдоггүй юм. Тэр тусмаа төсөв, татвар төлөгчдийн мөнгөөр. Нийслэлийн албан ёсны байр суурь биш гэж найдъя.Төсөв батлах онцгой эрх зөвхөн УИХ-д байдаг юм. Төрийн мөнгө гэж байдаггүй, зөвхөн татвар төлөгчдийн мөнгө гэж байдгийг сануулъя" хэмээсэн юм.

Тэгэхээр "Акуа Гарден" хорооллын захиалагчидтай эдүгээ Ж.Сандагсүрэн орлогч уулзахдаа "Төсвөөс та бүхний мөнгийг төлөхгүй" гэдэг тайлбараа хийх учиртай бөгөөд талуудын маргаан хурцдах эрсдэлтэй тул албаныхан уулзалтаас болгоомжилсон хэвээр байна.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 4, 2023 08:31

Авилгaл хорооллыг нураана гэсэн Сумъяабазар өөрөө захиaлагчидтай уулзах хэрэгтэй ш дээ. Доод aлбан тушaaлтнуудаа фронт руу явуулаад өөрөө ард нь нуугдаж амиа хоохойлж гэнэ. Aйгаагүй бол захаилагчидтай нүүр тулаад нураахаа хэл л дээ.

Зочин
Зочин
9 сар 4, 2023 09:36

БАРИЛГА ЗАХИАЛАГЧТАЙ УУЛЗААД ХЭРЭГГҮЙ, ЮУ БОЛОХЫГ МЭДЭЖ БАЙГАА БИЗ ДЭЭ.

Зочин
Зочин
9 сар 4, 2023 10:44

АРД ТҮМНИЙГ ӨӨРСД ШИГЭЭ МАН ГАР ГЭЖ БОДДОГ ЮМ БАЙХ ДАА ТӨЛҮҮЛЭНЭ ГЭЧЭЭД ОДОО ҮГҮЙ Ч ГЭХ ШИГ МАН ГАСУУД

Зочин
Зочин
9 сар 4, 2023 13:41

ингэх ч болов уу гэж бодсон юмаа. одоо ингэж байгаад л мартагтаад баригдаад дуусгачихна биз дээ. ийм л арчаагүй төртэй улс шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button