Reuters: Пап лам Монгол дахь айлчлалаа дуусгалаа

Пап лам Францис даваа гарагт (2023.09.04) Монголд хийсэн түүхэн айлчлалаа дуусгав. Тус айлчлалын гол зорилго католик шашинтай хүмүүстэй уулзах байсан. Гэхдээ Францис шашин шүтэх эрх чөлөөний асуудлаар хил залгаа коммунист дэглэмтэй БНХАУ-д хандсан нь олон улсын анхаарлыг илүү татав.
Буддын шашинтай хүмүүс олонх хүн ам зүйтэй, 3.3 сая иргэнтэй Монгол Улсад 1450 католик шашинтнууд байдаг. Ням гарагт (2023.09.03) Пап Францисын үйлдсэн массын үеэр Монголд урьд өмнө нь болж байгаагүй зүйл тохиож, улсынх нь бараг бүх католик шашинтнууд нэг дээвэр дор цугласан юм. Масс нь католик шашинтнуудын сүсэглэн бишрэх гол үйл ажиллагаа аж.

Францис таван өдрийн айлчлалаа “House of Mercy”-ийн нээлтийн ёслолд очиж дуусгасан байна. Тус газар нь гэр оронгүй, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн болон цагаачдад эрүүл мэндийн тусламж үзүүлэх зорилготой бүтээн байгуулагдсан юм. Тэнд очоод Францис “Үндэстний жинхэнэ хөгжил дэвшлийг эдийн засгийн баялгаар хэмждэггүй, тэр дундаа улс орны сүр хүчиндээ оруулж буй хөрөнгө оруулалтаар хэмжихгүй. Харин ард түмнийхээ эрүүл мэнд, боловсрол, цогц хөгжлийг хангах чадвараараа хэмжигдэнэ" гэж хэлжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.