НИЙГЭМ

Бичлэг: "Галын түгшүүр шиг” дуугардаг дэлхийн хамгийн чанга дуутай шувуу

Байгаль дээр орших түмэн зүйлийн шувуудыг эгээ л хөгжим лугаа дуулалдан жиргэдэг мэт бид төсөөлдөг биш гэж үү? Нийслэлийн дээгүүр нисэлдэх хон хар хэрээний гуаглахаас өөр эвгүйцэм дуутай шувууг төдийлөн мэдэхгүй гэлтэй. Гэтэл дэлхийн хамгийн чанга дуутай шувуу хэмээн нэрийддэг нэгэн зүйл шувуу хүний чихийг дүлийртэл "орилох” чадвартай хийгээд тэр нь тийм ч сонсголонтой байдаггүй аж.

Венесуэль, Бразил, Гвиней зэрэг улсуудад нутагладаг Цагаан Хонх шувуу нь дээд талдаа 125 дБ хүртэл дуугардаг гэнэ. Энэ бол баргийн чанга чимээтэй амьд хөгжмийн концерт лугаа дүйцэж очдог аж. Түүчнлэн яг л галын түгшүүрийн дохио шиг эвгүйцэм. Гэхдээ энэ дуугаа эр зүйлүүд нь эмэгчнээ үржлийн үедээ татахын тулд ашигладаг бөгөөд, аль чанга дуугардаг эр шувуун дээр илүү олон эм шувуу цуглардаг юм байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button