ДЭЛХИЙ

Хамрандаа ууттай хар тамхи хийж нуугаад 18 жилийн турш мартжээ

Австрали эрийг эмч нар 18 жилийн турш хамрын хөндийдөө өвөрмөц ургацаг тээж явсан хэмээн эхний үзлэгээр оношложээ. Харин рентген зурагт харснаар гадны биет байгаа нь тогтоогдсон байна. Хэрэг дээрээ мөнөөх эр 18 жилийн өмнө шоронд орохынхоо урьд хар тамхины төрлийн каннабис ургамлыг жижиг гялгар уутанд хийн хамрандаа сорж нуусан аж. Чингээд тэр чигтээ мартсан бололтой.

Эмч нар 48 настай эрийн хамрын хөндийд бяцхан ажилбар хийснээр 18 жил хадгалагдсан хуванцар капсултай каннабисийг гаргаж ирсэн байна. Харин тэрбээр түүний найз бүсгүй шоронд хоригдохы нь өмнөхөн үүнийг өгч, сайтар хадгалаад хэрэгтэй үедээ "сорж” байгаарай гэж байсныг санасан тухайгаа эмч нарт ярьж, олон жил зовоосон толгой таллаж өвдөх зовиуры нь арилгасан эмч нарт талархал илэрхийлжээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button