“iPhone 15” утас “Type-C” цэнэглэгчийн холболттой гарна

Европын Холбоо 2024 оны арван хоёрдугаар сар гэхэд гар утас, ухаалаг цахилгаан бараа үйлдвэрлэгч компаниуд “Type-C” цэнэглэгчийн холболттой болохыг тушаасан. Энэ хууль хэрэглэгчдийн мөнгийг хэмнэж, хог хаягдлыг багасгана гэж тус холбоо үзэж байгаа юм.
Ийм учраас “Apple” компани ирэх долоо хоногийн мягмар гарагт (2023.09.12) танилцуулах “iPhone 15” утсаа “Type-C” цэнэглэгчийн холболттой гарах магадлал өндөр. Тус компанийн сүүлийн үед танилцуулсан “iPad” гэх мэт хэрэгслүүдийн ихэнх нь “Type-C” цэнэглэгчтэй худалдаанд гарсан аж. “Apple” Европын Холбооны шаардлагыг дагаж байгаа ч тус хуулийн эсрэг байр сууриа илэрхийлж байсан.

Европын Холбоо шинэ хуулиа 2021 оны есдүгээр сард танилцуулсан. Тухайн үед “Apple” компанийн төлөөлөгч “BBC” агентлагт хэлэхдээ “Зөвхөн нэг төрлийн холбогчийг шаардах хатуу зохицуулалт нь инновацыг дэмжихийн оронд боомилно. Энэ Европ болон дэлхийн хэрэглэгчдэд муугаар нөлөөлнө” гэсэн юм.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.