Судалгаа: 50-иас доош насны хүмүүс хорт хавдраар оношлогдох нь 80 хувиар ихэссэн

Хятад болон Шотланд эрдэмтэд хамтран томоохон хэмжээний судалгаа явуулжээ. Тус судалгаагаар сүүлийн 30 жилийн хугацаанд дэлхий даяар 50-иас доош насны хүмүүс хорт хавдраар оношлогдох нь 80 хувиар ихэссэн гэх үр дүн гарсан байна.

Эрт үед оношлогдсон хорт хавдрын тоо 1990 онд 1.82 сая байсан бол 2019 онд 3.26 сая болж нэмэгджээ. Харин 50-аас доош насны хүмүүс хорт хорт хавдраар нас барах нь 27 хувиар ихэссэн аж. Судалгаагаар жилд 50-иас доош насны сая гаруй хүн хорт хавдраар нас барж байна гэх харамсалтай тоо баримт гарчээ.
Мэргэжилтнүүд хорт хавдрын тохиолдол өсөх болсон цаад шалтгааныг ойлгохоор ажиллаж байна. Судалгаанд оролцсон эрдэмтэд зохисгүй хооллолт, архи, тамхины хэрэглээ, хөдөлгөөний хомсдол, таргалалт зэрэг хүчин зүйлүүд нөлөөлсөн байх магадлалтай гэж үзэж буй.
“BMJ Oncology” эрүүл мэндийн сэтгүүлд нийтлэгдсэн тус судалгаа дээр "1990 оноос хойш эрт үеийн хорт хавдрын өвчлөл, нас баралт дэлхий даяар эрс нэмэгдсэн...Эрүүл амьдралын хэв маягийг дэмжиж, түүний дотор эрүүл хооллолт, тамхи, согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах, гадна орчинд идэвхтэй хөдөлгөөн хийх нь хорт хавдрын тохиолдлыг буруулж чадна" гэж бичжээ.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мэргэжилтэй мэргэшсэн сэхээтнүүд юу ч мэдэхгүй иргэдээр тоглохоо болбол яасын шинжилгээ авч хэрэггүйээ зүгээр иргэд бид дураараа явж байга�##� үхсэн нь дээр битгий хүмүүсийг мөнгө гэж хараад бай ЭМЧ НАРАА