ДЭЛХИЙ
НҮБ-ын дарга Азийн орнуудад хандав

НҮБ-ын дарга Антонио Гутеррес Тайланд улсын нийслэл Бангкок хотноо илтгэл тавихдаа Азийн орнуудад хандаж ярьсан нь хэвлэлүүдийн анхаарлыг татав. Тодруулбал, түүхий нүүрсний хэрэглээнээс татгалзаж, шинээр үйлдвэрүүд байгуулахаа зогсоох зөвлөмжийг өгөөд байна.
Дэлхийн дулааралд сүүлийн жилүүдэд Ази тивийн ихэнх орнууд өртөх нь элбэг байгаа тухай мөн тэрбээр дурьдсан юм. Үүнээс шалтгаалсан байгалийн гамшгууд, нэн ялангуяа үер ус, далайн шуурганы асуудал элбэг тохиолдож буй. Иймээс үүнтэй тэмцэхийн тулд нүүрсний хэрэглээгээ багасгах хэрэгтэй гэсэн утгатай зүйлийг НҮБ-ын дарга Антонио Гутеррес ярьсан юм.
Х.ЭРХЭС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.