Есдүгээр сарын 29-нөөс өмнө Жо Байдены хүүг яллах дүгнэлтийг танилцуулна

АНУ-ын Прокурорууд Жо Байдены хүү Хантер Байденыг яллах дүгнэлтийг танилцуулах хүсэлт лхагва гарагт (2023.09.06) гаргасан байна. Хантер галт зэвсэг болон татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгагдаад байгаа юм.
Тус хэргийн прокуророор Дэвид Вэйсийг наймдугара сард томилогдсон байна. Вэйс “Speedy Trial” хуулийн дагуу есдүгээр сарын 29-ний өдрөөс өмнө тангарагт шүүгчдээр яллах дүгнэлт гаргуулахаар хандана гэж мэдэгджээ. Тэрбээр АНУ-ын дүүргийн шүүгч Мариеллен Норейкад илгээсэн явцын тайландаа “Засгийн газар энэ өдрөөс өмнө тус хэрэгт яллах дүгнэлт гаргуулахыг хүсэж байна” гэж бичсэн аж.
Прокурорууд түүнийг 2017, 2018 онд 100,000 ам.долларын татварт өгөх байсан ч төлөөгүй гэж үзэж буй. Мөн тэрбээр тус жилүүдэд 1.5 сая ам.долларын орлоготой ажилласнаасаа татвар өгөөгүй юм. Хантер үүнээс гадна эмийн бодист донтож, хэтрүүлж хэрэглэсэн үедээ хууль бусаар галт зэвсэг ашигласан хэрэгт буруутгагдаад байсан юм.
Тэрбээр хорих ял авахгүйн тулд Делавэр мужийн прокуроруудтай тохиролцоо хийж татварын хэргээ хүлээх болсон. Гэвч долоодугаар сард шүүгч Норейка энэ тохиролцоо нь хууль ёсны дагуу эсэх дээр эргэлзэж, хүчингүйд тооцсон байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
аймар ялгаатай, айн. бас л манайх шиг юм байна. Трамд ядаж баян юмдаа. манай улсад хууль бол ялгаатай үйлчилдэг. Трампыг болохоор сонгуульд өрсөлдөх үеэр татвараас бултсан, энээ тэрээ гээд бүр хаа сайгүй компаниудад нь татварын ш�##�г�##�т хийлгэн, урьдчилан баривчлах гэж ч байсан. Харин Байдены хүүг болохоор бүр яах ч үгүй байна. юун баривчлах. Трамп энэ Байдены хүү шиг хар тамхи татсан бол юун байдены хүү шиг эмийн бодис хэтрүүлэн хэрэглэсэн гэж хэлүүлэх шууд хар тамхичин гэж хэлүүлнэ, дээр нь буу ашигласан бол шууд буудуулах эсвэл шууд насаар нь хорих ял өгнө. Ардчилсан намын чөтгөрүүд нь битгий хэл нэг намын нөхдүүд нь хүртэл өөрсдөө сонгогдохын тулд Трампыг үзэн ядна. хөөрхий яршиг, бусдын төлөөх сэтгэлээ орхиод Трамп сонгуульд өрсөлдөж зүтгэхгүй байв�##� өөрт нь дээр байхдаа.