БНХАУ Засгийн газрын гишүүдээ iPhone ашиглахыг хоригложээ

БНХАУ Засгийн газрын албан тушаалтнуудад iPhone болон бусад гадаад брэндийн төхөөрөмжүүдийг ашиглахыг хориглосон байна. Энэ мэдээлэл гарсны дараа “Apple” компанийн хувьцаа унажээ.
Хятад бол “Apple”-ийн хамгийн хэрэглэгчийн зах зээлүүдийн нэг, тус компани орлогынхоо тавны нэгийг Хятадаас бүрдүүлдэг. “Wall Street”-ийн хувьцааны индексүүдээс харахад хоригийн талаар мэдээ гарсны дараа “Apple” компанийн хувьцааны үнэ 3.6 хувиар буурсан байна.

Хэд хэдэн шинжээч нар БНХАУ-ын гаргасан шийдвэр нь Бээжин Америкийн технологиос хараат байдлаа багасгахын тулд АНУ-ын ямар ч компанийг өршөөхгүйг харууллаа гэж үзэж байгаа юм.
“DA Davidson” фирмийн шинжээч Том Форте “Apple ч гэсэн үүнээс мултарч чадахгүй. Тус компани “Foxconn”-оор дамжуулан Хятадад хэдэн зуун мянга, бүүр нэг сая гаруй хүнийг ажлын байраар хангадаг ч гэсэн тэднийг өршөөхгүй шинжтэй” гэж хэлжээ.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.