Түүхий маханд донтсон залуу эмч анхааруулсан ч идэхээ зогсоохгүй гэжээ

Түүхий махны амтанд донтон, байнга иддэг болсон залуу интернэт дээр хүмүүсийн анхаарлыг татаад байна. 40 настай Вестон ийм сонин амтлах мэдрэмжтэй тул “TLC” сувгийн “My Strange Addiction: Still Addicted” нэртэй шоунд оржээ.
Тэрбээр хүний бүдүүн гэдсэнд оршдог E.coli бактерийн халдвар авсны улмаас эмнэлэгт үзүүлж байгааг нь тус шоу дээр гардаг байна. Түүнийг үзсэн эмч түүхий мах идэхээ зогсоохыг зөвлөсөн ч Вестон түүхий мах иддэг зуршлаа хаяах төлөвлөгөөгүй байгаа юм.
40 настай тэрбээр сүүлийн 4 жилийн турш 1900 кг түүхий мах иджээ. Энэ нь өдөрт дунджаар 1.3 кг түүхий мах идсэн гэсэн үг.

Вестоныг ээж нь гуйж, учирласны эцэст тэрбээр дотрын эмчид үзүүлэхээр болсон байна. Эмч түүний бааснаас авсан дээжийг шинжилж үзээд санаа зовоосон хэд хэдэн зүйл илрүүлжээ. Эмчийн хэлснээр тэр бөөрний дутагдал үүсэж болох эрсдэл бий болсон аж.
Ийм эрсдэл байгаа гэдгийг сонссоны дараа Вестон “Би энэ талаар өөрөө судалж үзээд, эмч нар ихэнхдээ мэддэггүй хэд хэдэн зүйл ойлгож авсан гэж бодож байна. Тэгэхээр тийм ээ, би арай илүү мэдлэгтэй юм шиг санагдаж байна. Би түүхий мах идэхээ угаасаа зогсоохгүй байх” хэмээжээ.
Эх сурвалж: Unilad
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
lol
Монголчуудаас их мах хэргэлдэг хүн байнө