Тарваганы махыг лаазалж, нэвтрүүлэхийг завджээ
Экологийн цагдаагийн албанаас тарваган тахал, хүн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтын ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлж ажилласнаар дараах зөрчлүүдийг илрүүлэн, цаашид үүсэх ноцтой үр дагавраас сэргийлж, холбогдох арга хэмжээг авлаа.

Тухайлбал, Завхан аймгийн Их-уул сум 6 ширхэг, Өвөрхангай аймгийн Уянга сум 2 ширхэг, Баянхонгор Эрдэнэцогт сум 10 ширхэг, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум 38 ширхэг, Ховд аймгийн Алтай сум 12 ширхэг, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум 16 ширхэг, Булган аймаг 1 ширхэг, тус аймгийн Хутаг-Өндөр суманд 2 ширхэг, Улаанбаатар хотын Баруунтуруун шалган нэвтрүүлэх цэгээр 2 ширхэг, Эмээлт дахь шалган нэвтрүүлэх цэгээр 12 ширхэг нойтон тарваганы мах, мөн лаазалсан тарваганы мах 11 ширхэг нийт 112 ширхэг тарвага хууль бусаар агнасан, тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэн шалгаж байна.

Сэрэмжлүүлэг: Ард иргэдэд тарвага агнах, тарваганы мах болон эд эрхтнийг бусдад худалдах, худалдан авах, тээвэрлэх гэх мэт хэнэггүй, хайхрамжгүй үйлдлээр өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байхыг Экологийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нүхний мэрэгч том хулганы мах идэхээ зогсоогооч
Тура�##�уудыг хорь
Амьтан зүгээр байлгаач. Түүнээс гадна ямар ч өвчтэйг нь хүн мэдэхгүй. Манайхны нэг танил хүн эв эрүүл сав саруул гэж магтуулж байснаа гэнэт энд тэнд нь юм ургаад эхэлсэн. Танилууд нь ангийн мах авчирч өгөөд идэхгүй гээд байхад нь ид гэсээр идүүлсэн гэсэн. Одоо тэр хүн хоногоо хүлээгээд маш хүнд байд�##�тай байна. Эмч нар ч хайхрахгүй хаячихсан, эмчилгээ хийхгүй. Ам руугаа орж бу хүнсийг хянах �##�ь болох шинэхэн хийсэн буц�##�гасан болгосон гар�##� үүслийг нь өөрөө мэдэх юм хэрэглэх, хүмүүс дайлб�##� гэдэс, нойр булчирхай өвдөөд байгаа болохгүй гээд хэлчих хэрэгтэй. Нэг жилийн өмнө сав саруулаараа магтагдаж байсан хүн.
Bvhel bvten nvvrsnii hulgaig barij chadahgvi baij