Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-ын далбааг Францын олимпод мандуулахгүй

2016 онд Бразил улсад болсон олимпоос эхлэн ОХУ үндэсний далбаагаа мандуулах эрхгүй болсон. Допингийн асуудлаас болж 2016 оноос хойш болсон өвөл болон зуны олимпод Орос тамирчид төрийн далбааныхаа оронд Олимпын хорооныхоо далбааг мандуулж ирсэн юм.

Тэгвэл 2024 онд Францад болох олимпод ОХУ-ын далбаа эзлэх байр суурьгүй гэж тус улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон хэлсэн байна. Тэрбээр “L’Equipe” сонинд өгсөн ярилцлагадаа “ОХУ-ын хувьд гэвэл дайны гэмт хэрэг үйлдэн, хүүхдүүдийг хүчээр нүүлгэн шилжүүлсэн тул тэдний далбаа олимпод мандах байр суурь үгүй. Парисын олимпод ОХУ-ын далбааг мандуулахгүй гэдэг дээр хүн болгон санал нийлэх байх” гэж хэлжээ.

Үүнээс гадна Франц улс Оросын тамирчдыг 2024 оны зуны олимпод оролцуулахгүй байх эрх мэдэлтэй. ОХУ Украин руу цэргээ оруулсан цагаас хойш Европын орнууд олон улсын тэмцээнд Орос тамирчдыг оролцуулахаас татгалзаж ирсэн. Гэхдээ Орос тамирчдыг оролцуулах тал дээр Макрон “Энэ асуудлыг улс төржүүлж болохгүй” хэмээсэн юм.

Эх сурвалж: PBS

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button