Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ-д амиа хорлолтын тоо есөн хувиар нэмэгджээ

Өмнөд Солонгосын амиа хорлолтоос сэргийлэх агентлаг ням гарагт /2023.09.10/ мэдэгдэл хийхдээ энэ жилийн эхний хагаст амиа хорлож нас барсан хүмүүсийн тоо 9 хувиар нэмэгдсэн гэж мэдээлжээ.

Тус агентлаг санхүү, эдийн засгийн боломж муу хүмүүс цар тахлын өмнөх байдалдаа эргэн орохоор зүтгэж, зүдэрсний улмаас амиа хорлолт нэмэгдсэн гэж мэдэгдэл хийсэн байна. Өмнөд Солонгост энэ жилийн нэгээс зургаадугаар сарын хооронд 6936 хүн амиа харамсалтайгаар амиа хорложээ. Харин өнгөрсөн оны мөн хугацаанд 6375 хүн амиа хорлосон байна.

Цар тахлын дараа санхүү болон бусад асуудлын улмаас амиа хорлолтын тоо нэмэгдэнэ гэж зарим агентлагууд мэдээлж байсан. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар олон нийтийг хамарсан хямралын үел амиа хорлолтын тохиолдол бага байдаг. Учир нь гэвэл ийм нөхцөлд хүмүүс ижил төстэй зүйл мэдэрч, хямралыг даван туулахын тулд нэгддэг юм.

Солонгосын Амиа хорлолтоос сэргийлэх сан явуулсан судалгаагаар амиа хорлолтын 54 хувь нь 40, 50, 60-аад насны хүмүүс байжээ. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD) 34 гишүүн оронтой. 2003 оноос хойш Өмнөд Солонгос тэдгээр гишүүн улсууд дундаас хамгийн их амиа хорлолтын тоотой улс байсаар ирсэн.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button