СПОРТ

Их аварга Хакүхо М.Даваажаргал Нацү башёг өнжинө

Японы мэргэжлийн сүмогийн Нацү башё Ням гарагт эхэлнэ. Рэйва эриний анхны башёг өнгөрсөн башёгийн түрүү бөх Их аварга Хакүхо М.Даваажаргал бэртлийн улмаас өнжихөөр болсон байна. Учир нь тэрбээр өмнөх башёгийн сүүлийн өдөр Какүрюү аваргатай барилдаж байхдаа баруун гартаа гэмтэл авсан билээ.

Их аварга Хакүхо өчигдөр эмчийн үзлэгт орсон бөгөөд түүний баруун гарын гэмтэл нь бүрэн эдгэрэхэд гурван долоо хоногийн хугацаа шаардлагатай хэмээн эмнэлгийн дүгнэлт гаржээ. Ингэснээр түүнийг башёг өнжүүлэх шийдвэрийг Миягано ояката гаргасан байна. 

Г.ҮҮЛТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button