НИЙГЭМНийгэм мэдээЭдийн засгийн мэдээ

МҮХАҮТ-ын дараагийн Ерөнхийлөгч хэн байх вэ

Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/ шинэхэн ерөнхийлөгчөө угтан авахад дөрвөн хоног үлдээд байна. Учир нь одоогийн Ерөнхийлөгч О.Амартүвшин нь ирэх жилийн буюу 2024 оны сонгуульд хүч үзэхээр бэлдэж байгаа юм.

2019 оноос хойш тус танхимын буюу Монголын бизнес эрхлэгчдийн "толгой" байсан тэрбээр улиран сонгогдохгүй гэдгээ эрт мэдэгдсэн. Тиймээс ч түүний орыг залгахаар хэд хэдэн хүн өрсөлдөж байгаа ажээ.

Цахим орчинд тус танхимын Ерөнхийлөгчийн албан тушаалд өрсөлдөх хүмүүсийн нэрс тодроод буй. Тодруулбал,

  • МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн
  • “Алтандорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд
  • Ард”-ын Ч.Ганхуяг
  • “Шунхлай” группийн П.Батсайхан
  • МАК-ийн Н.Цэлмүүн
  • Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Ерөнхий захирал, эдийн засагч Б.Лакшми
  • “Улаанбаатар үнэт цаасны бирж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга
  • "Коёотэ" ХХК-ийн Ерөнхий захирал Д.Бямбасайхан нар өрсөлдөж буй талаарх мэдээлэл бизнес эрхлэгчдийн дунд түгээд байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Ард"-ын Ч.Ганхуяг МҮХАҮТ-ын даргын суудалд өрсөлдөхгүй ажээ. Харин Т.Ганболдын хувьд өрсөлдөх магадлал өндөртэй гэх бөгөөд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч асан С.Дэмбэрэлийн ойрын хүн юм. Харин МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн бол О.Амартүвшний багийн гишүүн бөгөөд эртнээс Ерөнхийлөгчийн суудалд хүч үзэхээр бэлдсэн гэх.

Харин П.Батсайхан болон Н.Цэлмүүн нар бизнесийн салбартаа нэр хүндтэйгээс гадна толгой цохиж яваа учраас нэр дэвших магадлалтай гэх яриа танхимын гишүүдийн дунд бий.

Харин Б.Лакшмигийн хувьд Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Ерөнхий захирлаар 10 орчим жил ажилласан туршлагатай. Бизнесийн салбартаа ч одтой тэрбээр нийгмийн эдийн засгийн асуудалд үргэлжид байр сууриа илэрхийлж явдаг. Тиймээс ч түүний нэр танхимын гишүүдийн дунд дурдагдсан хэрэг.

Түүнчлэн Б.Гантулгын хувьд өөрийн цахим хуудастаа уг албан тушаалд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр банк, гадаад худалдаа, үйлдвэрлэл болон хөрөнгийн зах зээлийн салбарт ажиллаж байсан нэгэн юм.

Урьдчилсан байдлаар танхимын гишүүдийн дунд эл мэдээлэл тарсан ч одоогоор нийт хэчнээн хүн өрсөлдөх эсэх нь тодорхойгүй байна. Учир нь танхим 75 гишүүнтэй бөгөөд татвараа төлсөн хйигээд сүүлийн гурван жилийн турш танхимын гишүүн байсан бол удирдах зөвлөлд нэр дэвших эрхтэй болдог. Тиймээс 75 гишүүн бүгд нэр дэвших боломж ч байгаа гэсэн үг юм.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүмүүсийн нэр эцсийн байдлаар энэ сарын 18-ны өдрийн 17.00 цагаар дуусгавар болно. Тэдний мөрийн хөтөлбөртэй танилцаж, нэр дэвшигчдийн материалыг авсны дараагаар МҮХАҮТ-ын их хурлыг энэ сарын 20-ны өдөр хийх юм. Тухайн өдрөө танхимын гишүүдийн санал хураалтаар дараагийн Ерөнхийлөгчийн шалгаруулах билээ.

Өдгөө 63 жилийн түүхтэй тус танхим нь зургаан стратегийн зорилттой. Үүнд,

  • Бизнесийн орчныг сайжруулахад бизнес эрхлэгчдийн оролцоог хангах, төр хувийн хэвшлийн хэлэлцлийн тогтолцоог бүрдүүлэх
  • Бизнесийн холбогдолтой хууль тогтоомж, бодлогын бичиг баримтыг боловсруулах, шийдвэрлэх, хэрэгжүүлэх, сайжруулах бүх шатанд бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг илэрхийлэн хамгаалах
  • Гишүүд ба бизнес эрхлэгчдэд зах зээлээ өргөжүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд нь бүх талаар дэмжлэг үзүүлэх, урамшуулах
  • Бизнесийн олон талын хамтын ажиллагааг хангах, тогтвортой сүлжээг хөгжүүлэх, талуудын харилцан ашигтай түншлэлийг бэхжүүлэх
  • Эдийн засаг, зах зээлийн өөрчлөлтөнд мэдрэмжтэй хандаж гишүүд, бизнес эрхлэгчид, түншлэгч байгууллагуудыг үнэ цэнэтэй мэдлэг, мэдээллээр хангах
  • Танхимын засаглал, менежементийг сайжруулах, дотоод хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, нөөцүүдийг бэхжүүлэх зорилтуудыг тавьжээ.

Гэвчиг сүүлийн таван жилийн турш худалдааны экспогоос өөр дорвитой ажил хийгээгүй, нээлттэй ил тод байдал нь үгүй болсон, санхүүжилтийн схем нь тодорхойгүй, ямар чиг үүргээр хэрхэн ажилладаг байдал нь ойлгомжгүй гэх мэт асуудал МҮХАҮТ-д хамгийн их байдаг хэмээн бизнес эрхлэгчид тодорхойлдог. Санхүүжилтийн тайлан нь ч ил биш уг худалдааны салбар нь одоо ч бизнес эрхлэгчидтэй халтай байдал өөрчлөгдөөгүй.

Одоогийн Ерөнхийлөгч О.Амартүвшин нь анх уг суудалд суухдаа "Танхимын Ерөнхийлөгчийн хувиар МҮХАҮТ-ын өнөөгийн үйл ажиллагааг илүү нээлттэй, ил тод, үр дүнтэй болгон бизнесийн орчныг сайжруулах, нийт компани, ААН-үүдэд хүртээмжтэй, өгөөжтэй байлгах, бизнес эрхлэхэд саад учирч буй хууль эрхзүйн болоод орчны нөлөөллийг засч залруулахад анхаарч ажиллах болно.

Түүнчлэн төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж, хууль дүрэм, журмыг амьдралд нийцүүлэн боловсруулж батлуулахад бизнес эрхлэгчдийн саналыг тусгах, оролцоог хангах хэлбэрээр төр засагтай нягт хамтран ажиллах юм" хэмээж байлаа.

А.ДАВАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-18 08:11

Танхимыг хэн 75 гишүүнтэй гээд хэлчихэв дээ ???? ядаж эхлээд бичиж буй сэдвээ суд�##� л даа

Холбоотой мэдээ

Back to top button