НИЙГЭМНийгэм мэдээ

Манай улс буган чулуун хөшөөг Дэлхийн өвд бүртгүүллээ

Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалуудыг Дэлхийн өвд бүртгэжээ.

Тодруулбал, Саудын Арабын хаан улсад энэ сарын 10-25-ны өдрүүдэд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 45 дугаар чуулга уулзалт болж буй. Энэ үеэр тус дурсгалыг бүртгэсэн байна.

ЮНЕСКО-гийн Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенц нь байгалийн болон соёлын өвийг хамгаалж, таниулан сурталчлах, хойч үедээ үлдээх зорилгоор 1972 онд батлагдсан байдаг. Тэгвэл энэ оны байдлаар тус конвенцод 192 улс нэгдэн ороод байна. Нийт 167 улсын 1157 байгалийн болон соёлын өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлжээ. Үүнээс 900 нь соёл, 218 нь байгалийн, 39 нь хосолмол өв байгаа аж.

Манай улсын хувьд 1990 онд тус коненцод нэгдэн орсон байдаг. Улмаар,

  • 2003 он - Увс нуурын ай сав газар
  • 2004 он - Орхоны хөндийн соёлын дурсгалт газар
  • 2011 он - Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор
  • 2015 он - Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг
  • 2017 он - Дагуурын ландшафт зэрэг таван өвийг бүртгүүлсэн юм.

Ийнхүү Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалуудыг зургаа дахь өвөөрөө бүртгүүлж байгаа юм.

Буган чулуун хөшөө нь хүрлийн цаг үеийн Төв Азийн нүүдэлчдийн бүтээсэн соёл, түүх, урлаг, гоо зүй, танин мэдэхүй, угсаа гарвал, нийгмийг агуулдаг үнэт өв юм. Дэлхий дахинаа дахин давтагдашгүй асар их мэдээллийг агуулж байдаг, хосгүй үнэт өвд тооцогддог билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button