Гадаад мэдээДЭЛХИЙ

Суданд байлдааны улмаас алдартай цамхаг шатсан байна

Судан улсын нийслэл Хартум хотод байлдааны улмаас алдартай цамхаг нь шатсан байна. Ням гарагт /2023.09.17/ сошиал хуудаснууд дээр тавигдсан бичлэгээс харвал “Greater Nile Petroleum Oil” компанийн цамхаг шатаж байжээ.

Тус цамхгийн загварыг гаргасан Твиттер дээр архитектор Тагред Абдин “Харахад үнэхээр хэцүү байна” гэсэн тайлбартай барилгын шатаж буй бичлэгийг нийтэлсэн юм.

Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн Суданы Хартум хотод тус улсын зэвсэгт хүчин болон “RSF” нэртэй зэвсэглэсэн бүлгийн хооронд мөргөлдөөн үүссэн. Байлдаан Хартумаас хальж, бусад хот тосгонуудад мөн өрнөж байгаа аж.

“GNPO” компанийн барилгаас гадна Суданы Стандарт хэмжилтийн байгууллагын байр мөн шатжээ.

НҮБ-ын мэдээлснээр урт хугацааны турш үргэлжилсэн мөргөлдөөнөөс болж нэг сая гаруй хүн Суданаас дүрвэжээ. “The Sudan War Monitor” мэдээлснээр бямба гарагт /2023.09.16/ “RSF” бүлэг Суданы армийн хяналтад байдаг бүс нутаг, тэр дундаа Хууль зүйн яамны оффис руу дайрсан байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button