Гадаад мэдээДЭЛХИЙ

Уулын Карабахд дахин гал нээжээ

Уулын Карабахд Азербайжан улс гал нээж, нийслэл Степанакерт хотод агаарын цохилт өгсөн байна. 2020 онд Азербайжан болон Армени тус газар нутагт 44 өдрийн турш дайтсаны эцэст гал зогсоох тохиролцоонд хүрсэн билээ.

Азербайжан энэ дайралтаа терроризмын эсрэг кампанит ажил, дэг журмыг тогтоохын тулд хийх ёстой зүйл гэж мэдэгдсэн байна. Тус улсын Батлан хамгаалах яам “Ажиллагааны хүрээнд Арменийн зэвсэгт хүчний фронт дахь байрлал, цэргийн байгууламж болон эд хөрөнгийг өндөр нарийвчлалтай пуужингаар харваж ашиглах боломжгүй болгоно” гэжээ.

Тус яам агаарын цохилтыг энгийн иргэд оршин суудаг бүсүүдэд хийхгүй байгаа гэж мэдэгдсэн ч хүн ам төвлөрсөн томоохон хотуудын ойролцоо пуужин харваж буй нь бичлэгүүдээс харахад илт байгаа юм.

Степанакерт хотод буй Артак Бегларян “The Guardian”-д хэлэхдээ “Степанакерт хотод олон тооны дэлбэрэлтүүд сонсогдсон. Их буу бас дроноор агаарын цохилт өгсөн. Тэд цэргийн болон иргэний объектуудыг онилж байна” гэжээ.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 20, 2023 12:33

Орос хамга�##�на гээд байдаг гарууд энэ дайныг судлаарай.. оросуудаар хамга�##�уулсан армянчууд �##�уулж байнашдээ.. одоо бүр зөнд нь хаяа шаачлаа.. танай тэр ороZ ах нар чинь иймл арчаагүй чадамжгүй гөлөгнүүд..

Холбоотой мэдээ

Back to top button