Сурвалжилга, Нийтлэл

КЕЙСҮҮД: Д.Одбаярын хэрэг монгол эмэгтэйчүүд рүү "гэрэл тусгах” нь

ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр БНСУ-руу Korean Air компанийн онгоцоор нисэж явахдаа онгоцны үйлчлэгч бүсгүйн өгзгөнд санаатайгаар хүрсэн тухай дуулиан намжаагүй байна. Эмэгтэй түүний үйлдлийг ажлын байран дээрх бэлгийн дарамт хэмээн үзэж цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр Д.Одбаярыг Инчоны нисэх буудал дээрээс саатуулсан. Одоогийн байдлаар ҮХЦ-ийн зөвлөлийн зүгээс арын суудалд нь сууж явсан өөр нэгэн монгол иргэний үйлдлийг түүнд андуурч хамаатуулсан гэх мэдэгдлийг гаргаад буй.

Үүнээс ажлын байрны бэлгийн дарамт гэгч зүйлийн тухай ойлголт Солонгос хүмүүсийн хувьд хэр ноцтой вэ, хууль нь хэр чанга үйлчилдэг вэ гэдгийг харж болохоор. Харин хээ шаагүй Монголчуудын хувьд асуудал нүднээс далд яаж өрнөдгийг баримттай дэлгэхээр Монголын Хүний Эрхийн Үндэсний Комиссоос гаргасан Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18-р илтгэлийг сөхөж харлаа.

Кейс 1. “... дугаарын утаснаас “...даргатайгаа хэзээ уулзах юм, санаа зоволтгүй, бид нас биенд хүрсэн эр, эм хүмүүс. Би чамаас хайр халамж хүсэж байна. Чи сэтгэл гаргавал би чадах бүхнээ хийнэ. Би чамайг маш их хүсдэг, ойлгооч муу даргыгаа! Ганц удаа тэгэх үү, ахиж чамайг зовоохгүй... Чи халагдсан, коммунист зулбасга, ямар ч сэтгэлгүй муу баас. Чамайг ажилд авдаг буруудсан байна...” гэх зэргээр 46 мессежийг дарга С  надад удаа дараа илгээж улмаар орон тоог цомхотгох үндэслэлээр ажлаас халсан”.

-ХУУЛИНД: АЖЛЫН БАЙРНЫ БЭЛГИЙН ДАРАМТ ҮЗҮҮЛСЭН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ БОЛОМЖ АЛГА-

Дэлхийн 130 гаруй улс орон ажлын байран дахь бэлгийн дарамтыг хүний эрхийн зөрчилд зүй ёсоор тооцож, үүнд холбогдох бие даасан хуулийг гарган үйлдэгч этгээдэд хариуцлага оногдуулж байна. Харин манай орны хувьд хэрэг үйлдэгчид тодорхой хэмжээний хариуцлага тооцох тусгай хуулийн зүйл заалт байдаггүй тухай Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18-р илтгэл-д дурьджээ.

Монгол улсын Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “...Бэлгийн дарамт гэж бусдыг хүсээгүй байхад бэлгийн сэдлээ үг хэлээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлсэн...айлган сүрдүүлэн, тулган шаардах зэрэг үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” хэмээн заасан байна. Харин хэн, ямар хариуцлагыг хэрхэн хүлээх нь тодорхойгүй. Уг нь УИХ-аас 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд ажлын байран дээрх бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцож хуульчилсан байж.

Гэвч 2017 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр уг зүйл заалтыг хассан ба, үүгээр үйлдэгч этгээдэд эрүүгийн хариуцлага үүрүүлэх боломжгүй хуулийн орчин үүсчээ.

-КЕЙСҮҮД ЮУ ХЭЛЭВ: ШӨНИЙН ЭЭЛЖТЭЙ БАЙХАД "ХАЙР АА, ЯДАРЧ БАЙНА УУ” ГЭЭД ГУЯ ИЛЭХЭД НЬ ДУРГҮЙЦЭХЭД ХАРААЖ, НҮҮР ЛҮҮ НУЛИМДАГ-

Кейс 2. “...Тухайн байгууллагын ажилтан Э-ийн гаргасан гомдолд, “Албан үүргээ гүйцэтгэж байх үед шөнийн 22 цагийн үед намайг дуудаж өрөөндөө оруулсан. Тэр үед дарга Н архи уучихсан байсан. Тэгээд миний толгой өвдөөд байна, бариад өг гэхээр нь толгойг нь бариад гарах гэтэл тавихгүй байхаар нь дарга аа, гарчхаад ороод ирье гээд гарсан. Тэгтэл өглөө 6 цагт дахин намайг дуудаж өрөөндөө оруулаад үнсэх гэж дайрсан” гэжээ”.

Монголын эмэгтэйчүүдийн сангаас 2016 онд хийсэн цахим судалгаагаар ажлын байран дахь бэлгийн дарамтад өртсөн хохирогчдын 97.5 хувийг эмэгтэйчүүд эзэлж байжээ. Харин бэлгийн дарамт үйлдэгчдийн 97.5 хувь нь эрчүүд бөгөөд, 87.4 хувь нь дээд боловсролтой, 69.2 хувь нь удирдах албан тушаалтнууд байсан байна.

Харин “Ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх ТББ-уудын эвсэл”-ээс 2017 онд ажлын байран дахь бэлгийн дарамтын талаар 17-70 насны 654 эмэгтэй, 99 эрэгтэй хүн бүхий нийт 753 хүнээс судалгаа авахад тэдний 79.6 хувь нь “ажлын байран дээрх бэлгийн дарамт их байдаг” гэж хариулжээ.


Кейс 3. “Иргэн Ү дараах гомдлыг гаргажээ: “Намайг анх ажилд орсон өдөр инженер Ш “Чамайг дарга нартай танилцуулж өгье. Дэвшиж ажиллая гэвэл надтай уулзах хэрэгтэй” гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөөнөөс эхлээд миний гар утас руу байнга залгаж эхэлсэн. Шөнийн ээлжтэй байх үед “Хайр аа, ядарч байна уу” гээд гараас барьж гуя, нуруу илэх зэргээр хүрэхэд дургүйцэхэд минь, “Чам дээр ирээд гацна гэж байхгүй шүү, хөгийн муу хүүхэн” гэж харааж загнаад юм өшиглөж, хана цохиж над руу нулимж доромжилдог”.

Харин энэ бүхнийг ажлын байран дээрх бэлгийн дарамт хэмээн ойлгох, цаашлаад холбогдох хууль хяналтын байгууллагад мэдэгдэх гэдэг асуудал бидний дунд орхигджээ. Хүлцдэг, өөхшүүлдэг, их удаж ажлаасаа өөрөө гардаг нөхцөл байдал зонхилдог аж. Ажлын байрны дарамт гэдэг зүйлийг цагдаа, сэргийлэхийн газар гэхээс илүү хувь хүн, албан байгууллагууд ч ойлгож ухамсарладаггүй, өөрсдийн тогтсон бүдүүлэг үйлдлээ гаргасаар байдаг дүр зургийг цааш үргэлжлэх кейсүүдийн мэдүүлэг гэрчилнэ. Тухайлбал,

“Хууль дүрэм журам хэрэгждэггүй. Ажлын байран дээр архидах, завхайрах явдал хэрээс хэтэрч байна. Ажлаасаа гар зайл, оронд нь ажиллах хүн байна гэхчлэн хувийн үзэл бодол таарахгүй хүмүүсийг дарамталдаг. Захиргааны ажилтнууд эмэгтэй багш нар болон оюутнуудад уулзах санал хүчээр тавьж, шахалт үзүүлдэг. Уулзахгүй бол элдэв хов живэнд оруулна гэж дарамталдаг” хэмээн нэр бүхий Их сургуулийн багш ажилтнууд ярьжээ.

-ӨГЗГӨНД НЬ ХҮРСЭН ЭРИЙГ "ОТУУЛЖ” СААТУУЛДАГ СОЛОНГОС, НҮҮР ЛҮҮГЭЭ НУЛИМУУЛЧХААД "ХҮЛЦЭНГҮЙ” АЖЛАА ӨГДӨГ МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД-

Монголын хүний эрхийн үндэсний комиссоос хийсэн судалгаа, мониторингийн илтгэл цааш баялаг агуулгаар үргэлжилнэ. Эндээс харахад Монголд ажлын байран дээрх бэлгийн дарамт хүнд хэлбэрээр амьсгалж, амьдарсаар буй нь илт. Харин холбогдох хууль тогтоомж байдаггүй, эргээд нотлох баримт шаарддаг учир хохирогчид хариуцлага тооцох механизм сул үйлчилдэг  зэрэг нь яалт ч үгүй хөндүүр сэдэв.

Солонгос онгоцны үйлчлэгч бүсгүй өгзөнд нь хүрсэн гадны зорчигчийг цагдаад мэдэгдэж, нисэх буудал дээрээс “отуулан” саатуулдаг аж. Харин монгол эмэгтэй хараалын үгээр доромжлуулж, нүүр лүүгээ нулимуулчхаад хариуцлага тооцуулж чадалгүй зүгээр л өөрөө ажлаасаа гарчихдаг болж таарч байна уу. Ажлын байран дахь бэлгийн дарамтын асуудал сөхөгдөх цаг болсныг “Д.Одбаярын хэрэг” сануулах шиг.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-11-05 11:34

МОНГОЛЫН ХУУЛЬ ХҮЧНИИХЭН ХҮНИИ ЭРХИИН БАИГУУЛЛАГУУД ИРГЭДИИНХЭЭ ЭСРЭГ АЖИЛЛААД БАИНА УУ ДАА Уг нь УИХ-аас 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд ажлын байран дээрх бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцож хуульчилсан байж.

Гэвч 2017 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр уг зүйл за�##�тыг хассан ба, үүгээр үйлдэгч этгээдэд эрүүгийн хариуцлага үүрүүлэх боломжгүй хуулийн орчин үүсчээ.

эмэгтэй
эмэгтэй
2019-11-06 11:48

Их сайн өнцөг байна. Асуудлыг шийдэл болгож хардаг з�##�уу сэтгүүлчийн өнцөг хэрэгтэй хүндээ хүрээсэй

Ф
Ф
2019-11-06 11:59

Хууль бат�##�ж зохиож байгаа нь өөрсдөө �##########� болохоор хэрэгт холбогдохоос айж байна тиймээс ийм чанга хууль журам оруулж ирэхгүй байна

LesOrdiff
LesOrdiff
2020-02-01 00:30

Clobetasol 30g Eczema Wolverhampton http://abuycialisb.com - cialis without prescription Cialis Discount Card generic cialis Sobredosis De Propecia

Холбоотой мэдээ

Back to top button