Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын Засгийн газар үнэгүй ковидийн тест тарааж эхэллээ

АНУ-ын Эрүүл мэндийн яам лхагва гарагт /2023.09.20/ орон даяар коронавирусийн халдвар илрүүлэх түргэвчилсэн тестийг айл өрхүүдэд үнэ төлбөргүй тарааж өгөх шийдвэрээ танилцуулжээ.

Есдүгээр сарын 25-наас эхлэн “COVIDTests.gov” сайтаар дамжуулан өрх болгон дөрөв хүртэлх шинжилгээг үнэ төлбөргүй захиалан, гэртээ хүргүүлж болох аж. Энэ тест нь 2023 оныг дуустал ашиглаж болох хугацаатай, мөн одоо эргэлдэж буй коронавирусийн төрлийг илрүүлэх чадвартай юм.

Тус яам ковид-19-ийн тест үйлдвэрлэдэг дотоодын 12 компанид 600 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдсэн байна. АНУ 2022 оны нэгдүгээр сараас эхлэн энэ оны зургаадугаар сар хүртэл “COVIDTests.gov” сайтаар дамжуулан үнэгүй тест тараасан

Гэхдээ үйлдвэр дэх тестийн нөөцийг хадгалахын тулд үнэгүй тараахаа больсон юм. АНУ-ын Эрүүл мэндийн яамны нарийн бичгийн дарга Ксавьер Бесерра үнэгүй шинжилгээний багц тараах ажлыг дахин эхлүүлж буйгаа танилцуулахдаа “Эдгээр хөрөнгө оруулалт нь дотооддоо хийж буй Ковид-19-ийн түргэвчилсэн тестийн үйлдвэрлэлийг дэмжиж, вирусийн тархалтыг бууруулахад тусална” гэж хэлжээ.

Эх сурвалж: Reuters, CNBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button