Гадаад мэдээДЭЛХИЙ

Уулын Карабахаас Армени угсаатнууд зугтаж эхэлжээ

Өнгөрсөн долоо хоногт Уулын Карабахад дахин гал нээж, Азербайжаны арми тус бүс дэх салан тусгаарласан нутгийн цэргүүдийг нухчин дарсан юм. Энэ байлдааны дараа Уулын Карабахын бүх хэсгийг Азербайжан эзэмшдэг болсон.

Тус бүсийн удирдлага “Reuters” агентлагт хэлэхдээ 120 мянга гаруй Арменичууд Азербайжаны засаглал хавчлага, угсаатан цэвэрлэгээ хийж магадгүй гэх айдастай байгаа хэмээжээ.

Ийм учраас шатахуунтай хүмүүс Лачины коридороор Арменийн зүг явж эхэлсэн байна. Армени улсын засгийн газар ням гарагийн 22:00 минутын (Бүс нутгийн цагаар) байдлаар 1050 хүн Уулын Карабахаас хил давж орж ирсэн гэж мэдэгдсэн юм.

Сүүлийн 30 жилийн турш Азербайжан, Армени хоёр энэ бүс нутгийн төлөө хоёр дайн хийж, олон тооны зэвсэгт мөргөлдөөн үүсгэсэн билээ. 2020 онд эхлэн, зургаан долоо хоног үргэлжилсэн дайны улмаас Азербайжан Уулын Карабахын ихэнх хэсгийг эрхшээлдээ оруулсан.

Өнгөрсөн долоо хоногт үүссэн мөргөлдөөний улмаас 200 хүн нас барж, 400 хүн бэртэж гэмтсэн гэж Арменийн засгийн газар мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button