Гадаад мэдээДЭЛХИЙ

Хойд Солонгос: БНСУ-ын Ерөнхийлөгч бол АНУ-ын цагаан хоолой

Даваа гарагт /2023.09.25/ Умард Солонгос Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг шүүмжилж, хөрш орнууд ойрын харилцаатай байх нь энгийн зүйл гэжээ.

Өнгөрсөн долоо хоногт болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар Юн Сок Ёл үг хэлэхдээ ОХУ БНАСАУ-тай хамтран ажиллаж, зэвсгийн солилцоо хийвэл Өмнөдийг шууд өдөөн хатгаж буй хэрэг гэж хэлсэн.

Түүний хэлсэн үгийн эсрэг Умардын төрийн өмчит телевиз мэдээлэл хийхдээ Юн Сок Ёлыг ОХУ-тай үүсгэсэн нөхөрсөг хамтын ажиллагааг доромжилж, АНУ-ын цагаан хоолой хийж байна гэжээ.

Мөн тус телевиз “Хөрш орнууд хоорондоо ойр дотно харилцаатай байх нь зүй ёсны хэрэг, ийм харилцаанд хариуцлага тооцох гээд хэрэггүй” гэж мэдэгдэл гаргасан байна.

Хоёр долоо хоногийн өмнө Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ОХУ-д айлчилж Владимир Путинтэй уулзсан билээ. Айлчлалын дараа Ким Жон Ун БНАСАУ ямар нэгэн нөхцөл тавилгүйгээр ОХУ-ыг дэмжих болно гэж хэлсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button