Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарыг шүүх хурал маргааш болно

Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал маргааш /2023.09.28/ болно.
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдүүлэх/, 20.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, 22.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/ тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Т.Түвшинбаатар, Х.Батхишиг, О.Данзанлувсантүдэв, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, О.Дагвадорж, И.Дагвадорж, П.Бадамханд, Б.Эрдэнэбаяр нарт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн билээ.
Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын өмгөөлөгчид хэрэгт хавсаргасан нотлох баримт дутуу гэх шалтгаанаар проукрорт буцаах санал гаргасан ч прокуророос “Нотлох баримтуудаар нэгэнт тогтоогдсон учраас яллагдагчаар татсан” гэдгээ илэрхийлсэн юм.

Өмнө нь болсон урьдчилсан хэлэлцүүлгийн үеэрх Нэг дороос | Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын хэргийг шүүхэд шилжүүлж, энэ сарын 28-нд товлолоо нийтлэлийг ЭНД дарж уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЦАЙСАНИХУЛГАЙЧИД ИЧ ИЧ, НОХОЙ БӨГСТ ТӨМӨРБААТАРЫН ДАЛИУ ХАР ЧИ ЯЛАА ЭДЛЭЭД ЖАНГАА ДОЛОО