С.Амарсайхан: М.Бадарчийн наадамд барилдах эрхийг 2027.07.12-ныг дуустал хаслаа

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хураалдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан дараах зүйлийг өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Тэрбээр, “Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд дөрөв давсан 32 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Монгол Улсын арслан М.Бадарчийн шинжилгээнээс Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориглосон жагсаалтад орсон бодис илэрсэн тул уг барилдааны бүх давааг хүчингүйд тооцож, улсын арслан цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тус хурлаас шийдвэрлэлээ.
М.Бадарчийн Үндэсний их баяр наадмаар барилдах эрхийг 2027 оны долдугаар сарын 12-ныг дуустал дөрвөн жилийн хугацаагаар хаслаа.
Мөн тус хурлаар аймгийн хурц арслан Бүрнээгийн Баянмөнхийг тав давсанд тооцож улсын начин, өсөх идэр начин Эрдэнэбатын Дашийг зургаа давсанд тооцож улсын харцага, улсын харцага Сүхбаатарын Сүхбатыг долоо давсанд тооцож улсын заан, улсын гарьд Цэрэнсодномын Бямба-Отгоныг ес давсанд тооцож улсын арслан цол олгох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтлоо. Мөн улсын аварга Оргихын Хангайд “үлэмж бадрах” чимэг олгохоор боллоо” гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бай шагн�##� байр машиныг нь хураагаач ичдэггүй шаар бна ш дэ энэ бөхчүүд угаасаа ийм муу юм хийж явдаг хүмүүс
Шинжилгээний хариу гарсны дараа цолоо олгож баймаар юм бна даа тэгэхгүй болохоор бөөн зард�##� чирэгдэл болох юм.
Сайн байна. Дүрэм зөрчсөн 200000 жолоочийн эрхийг 3 сараар хас. Олон юм шийдэгдэнэ.
Шинжилгээний хариу ирсэний дараа цол олгооч
ИЙНХҮҮ ХӨӨРХИЙ ГӨЛГӨР ХАР БАДАРЧИЙН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ЗАМНАЛ ЭНЭ ХҮРЭЭД ТӨГСЛӨӨ ДЭНДҮҮ ХАРАМСАЛТАЙ ЭНЭ ШАДАР ӨӨРӨӨ ДОПИГООС Ч ХОРТОЙ АВИЛГАЧИН АЙМШИГТАЙ ХОРЧИН ХАРЦ НЬ НЭГ Л ХҮЙТЭН АЙМААР ХҮН БАДАРЧАА ОДОО БИТГИЙ БАРИЛД ХУЛИГААН БОЛ ГАРУУДЫГ БАЛБАДАГ ОДХҮҮГИЙН ЗАЛГАМЖЛАГЧ БОЛЧИХОО