СПОРТ

М.Бадарч: Тавын даваагаа 800 саяар наймаалцах санал ирсэн, тэр хүмүүсийг хардаж байгаа

Улсын арслан М.Бадарчид холбогдох асуудлыг хэлэлцэх арбитрын шүүх хурлын тов гаралгүй нэлээд хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд түүний барилдах эрхийг сэргээсэн, сэргээгээгүй, сэргээнэ гэх мэдээллүүд олны дунд хөвөрч, талцал үүсгээд байсан.

Өнгөрөгч гуравдугаар сарын 7-ны өдөр арбитрын шүүх түүний асуудлаар хуралдсан ч хойшлуулж, шийдвэрлэсэн. Ингээд дөрөвдүгээр сарын сүүлээр товлогдоно гэдэг мэдээлэл хөшигний ард яригдаж байв. Тэгвэл товыг энэ сарын 29-нд буюу өнөөдөр товлож, шүүх хурал үргэлжилж, Улсын арслан М.Бадарч биечлэн оролцож байна.

Тэрбээр асуултад хариулах үеэрээ зарим анхаарал татах зүйлүүдийг дурдав. Тухайлбал, "Барилдах эрхийг чинь дөрвөн жилээр хаслаа гэдэг албан бичиг, шийдвэрийг одоог хүртэл надад албан ёсоор өгч, танилцуулаагүй. Надад тавын даваанд даваагаа 800 саяар наймаалцчих гэдэг санал ирсэн. Би дотроо тэр хүмүүсийг энэ асуудалтай холбоотой гэж хардаж байгаа. Хүний нэрийг тодорхой дурдмааргүй байна" гэв.

Эргэн сануулбал, М.Бадарчаас S1 төрлийн сэргээш илэрсэн байдаг. Иймд түүний хувьд маргаж, арбитрын шүүхэд хандсан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 30, 2024 17:04

Хөе Бадарчаа наад 800 сая чинь үнэн бол нэг хэсэг нөхөд шоронд явах бэлтгэлээ хангаад бараг 1 жил болж байгаа юм байна. Иймд наад асуудлаа олны өмнө баримттайгаар дэлгээ. Тэгэж байж чи цолтойгоо мөн барилдах эрхтэйгээ үлдэнэ шүүү.

Зочин
Зочин
4 сар 30, 2024 22:04
Reply to  Зочин

Энэ арслан барс ер нь тоо мэддэгшүү юм болуу даа ?

Del
Del
4 сар 30, 2024 17:05

Hog

Зочин
Зочин
4 сар 30, 2024 19:38

Ш�##� тэнэг хүн бна, шийдвэр гараагүй,одоо хэлэлцэж байгаа юмыг чинь чамд танилцуулна гэж байх уу ? Хүний нэр хэлэхгүй бгаа нь тийм хүн байхгүй л хэрэг ш дээ, өөрийгөө өмөөрч юм зохиох гээ л чадахгүй л �##�ар таж бна доо.

Зочи АРХАНГАЙНХАН
Зочи АРХАНГАЙНХАН
4 сар 30, 2024 20:57

5 - даваанд хэнийг амласан юм бол ...

Зочин
Зочин
4 сар 30, 2024 22:33

Хорлосон тийм бодис надад өгсөн гэх
тодорхой үндэслэл баримт гаргаж чадахгүй бол Худ�##� хэлж байгаа хэрэг. Цол горилж яваа нэг аймгийн арслан тэр комиссынхныг авилгадаад Бадарчийн баас шээсийг сольж явна гэж байхгүй.

хариулт
хариулт
5 сар 1, 2024 08:08
Reply to  Зочин

БАДАРЧИЙН ХЭРЭГЛЭСЭН БОДИС БОЛ БУЛЧИНД ТАРЬДАГ БОДИС . УУДАГ ИДДЭН БОДИС БИШ

Зочин
Зочин
4 сар 30, 2024 21:42

Барилдаж байгаа нэртэй жүжиглэлт гэж үү

Холбоотой мэдээ

Back to top button