НИЙГЭМНийгэм мэдээ

МҮБХ: Бөхчүүдийн гарыг барилдааны дараа ариутгалын бодисоор арчиж байгаа

Саяхан болсон "Чингис хаан" цомын төлөөх барилдааны түрүү, үзүүр болон их шөвөгт шалгарсан бөхчүүдийг индэр өөд гарахын өмнө "хөлстэй гарыг нь арчуулсан" гэх мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн. Улмаар бөх сонирхогчид, иргэд үүндээр хоёр талын байр суурьтай байгаа.

Тэгвэл энэ асуудлаар Монголын үндэсний бөхийн холбооноос дараах тайлбарыг гаргажээ. Үүнд "Монгол үндэсний бөх бол олон зууны турш бидэнд уламжлагдан ирсэн үнэт өв соёлын нэг бөгөөд нийгмийн хөгжил, цаг үетэйгээ нийцэн хөгжиж байх ёстой. Үндэсний бөхийн барилдаан 6-8 цаг завсарлагагүй үргэлжилж бөхчүүд хүчийг шавхан барилдаж байгаа энэ үед ариун цэвэрт зайлшгүй анхаарах шаардлагатай.

МҮБХ энэ жилийн Улсын баяр наадмаас эхлэн амжилттай барилдсан бөхчүүдийг үзэгч олон нийт болон барилдаан хамтран зохион байгуулагчидтай барилдааны дараа гар барин талархал илэрхийлэхэд ариутгалын бодисоор гарыг нь арчуулж байгаа болно. Энэ нь тухайн бөхийг болон бусдыг ч таагүй байдалд оруулахгүй зайлшгүй шаардлагатай ахуйн соёлын нэг. МҮБХ Монгол бөхийн өргөө болон бусад зал танхимын (орон нутагт зохиогдох барилдаануудад) бүх шатны барилдаанд гар арчих дадлыг хэвшүүлэх ажлыг хэрэгжүүлж ажиллана" гэлээ.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button