Улс төрийн мэдээ

Хотын даргын марафон: Х.Нямбаатар дээр тохирч, Н.Учрал, О.Батнайрамдал нарыг боломжит хувилбараар ярьж байна

Хотын даргын марафон эхэллээ.

Д.Сумъяабазарын өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хараахан баталгаажуулаагүй байна. Тэр захирамж гаргаснаар Д.Сумъяабазар албан ёсоор огцорч, дараагийн хотын даргыг нэр дэвшүүлэх, томилох үйл явц өрнөх юм.

Харин энэ нь маргааш Засгийн газрын хуралдаантай өдөр явагдах чигтэй байгаа талаар эх сурвалжууд мэдээлж буй. Энэ хооронд шинэ хотын даргад хэн, хэн яригдаж байна вэ.

Ташрамд, өглөөхөн нь “Би ажлаа өгөхгүй, буруугүй” хэмээж явсан Д.Сумъабазар өдөр нь Ерөнхий сайдтай уулзаад, орой нь өргөдлөө өгчихсөн. Тэр уулзалтад хоёр улстөрчид тодорхой “зураг” зурсан буюу дараагийн хотын даргын нэр бараг тодорхой болсон байх учиртай.

Нэн тэргүүнд, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар

Тэр хамгийн өндөр магадлалтай яригдаж байгаа.

Х.Нямбаатар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн бүхий л ажилд улстөрчийн хувиар ч, менежерийн хувиар ч ихээхэн хань болж ирсэн. Их ч гал үүрч, ажил явуулж чаддагаа батлан харуулж буй. Д.Сумъяабазарын оронд улс төрийн тогоонд боловсорсон, УИХ, ЗГ-ын түвшинд ажиллаж үзсэн нэгэн томилогдож байж эхлүүлсэн ажлуудыг дорвитой үргэлжлүүлэх бололцоотой харагдаж буй.

Хөшигний ард Х.Нямбаатар хамгийн өндөр магадлал хүлээж байна. Харин Х.Нямбаатарыг томилбол ХЗДХ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг тавина гэсэн ерөнхий зураг тодорчээ.

Хоёрт, УИХ-ын гишүүн, ЦХХХ-ы сайд Н.Учрал

Тэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс дэмжлэг авах бололцоотой, залуу дүр. Улс төр дэх өөрийн нөлөө хийгээд хураасан туршлага нь болохгүй гэх газаргүй. Гэхдээ залуудах, менежерийн түвшинд хотыг бүхлээр нь базаж, гал үүрч ажиллаж чадах эсэхэд нь эргэлзэхийн шалтгаан бий.

Цахим салбарыг ирээдүйн хамгийн голлон, өндөр ач холбогдол хүлээх сегмент гэж өнөөгийн бодлого тодорхойлогчид харж яваа. Энэ үүднээс Н.Учралын хувьд ЦХХХ-ны сайдын карьераа илүү баталгаажуулах буюу төвлөрөх шаардлагатай буй.

Гуравт, МАН-ын нарийн бичгийн дарга О.Батнайрамдал

Тэр баруунд өндөр боловсрол эзэмшсэн, эрт улс төрд хөл тавьсан залуу дүрүүдийн нэг. Ерөнхий сайдаас дэмжлэг авах бололцоотой. Өмнө нь УУХҮ-ийн дэд сайдаар ажиллаж байсан. Мэдлэг чадвар, нөөцийн хувьд боломжит хувилбар байж болох ч улс төрийн туршлага харьцангуй нимгэн. Хувь хүний зан характерын хувьд ч хот гэдэг том “тогоо”-г зангаргатай базаж чадах эсэх нь эргэлзээтэй. Улс төрч, зэрэгцээд сайн менежер байх ёстой.

Дөрөвт, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан

Тэр БЗД-ээс парламентад хөл тавьсан. Хоттой холбоотой ажиллаж ирсэн намтар бол бий. Гэхдээ том биш. Баянзүрх дүүрэгт түшиглэн доороос өгссөн тул дүүрэгтээ сүлжээтэй, өөрийн хүрээний нөлөө, эрх мэдлийг тэнд тогтоож амжсанаас бусдаар мөн л улс төрийн туршлага, менежерийн чадвар дутна.

Э.Бат-Амгаланд найдлага бага байна.

Тавт, С.Мөнхчулуун

Тэр мөн хоттой холбоотой өгсөж ирсэн улстөрч. 2016-2020 онд НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан. Хамгийн сүүлд ШӨХТГ-ын даргаар хэсэг хугацаанд ажилласан. Улс төрийн дэмжлэг авах цагтаа авч ирсэн ч одоо итгэл хүлээлгэнэ гэдэг бол барагтайхан. Хувь хүний нь намтар, карьер тийм ч тод, амжилттай, хийгүй бусаас гадна ойрд өнөө цагийн улс төрийн амьдрал, нийгэм цаг үеийн хараа хандлагаас хол талдаа яваа.

С.Мөнхчулуун мөн хамгийн магадлал багатай хувилбараар яригдаж байна.  

Тэмдэглэл:

Нэгэнт өрнөчихсөн энэ нөхцөл байдалд одоо дараагийн хотын мээр хэн болох нь л хамгийн чухал. 1.5 сая хүн амьдардаг, анхны төлөлөвтийн нь “хугацаа” дууссан энэ хотод одоо косметик хийдэг улстөрч хэрэггүй.

Харин одоо улс төрийн нугачаанд тэр холбоосоо тасалж, богино настай дараагийн хотын даргыг ойр зуурын тохироогоор томилох юм бол нэгт нийслэлчүүд хохирно. Хоёрт Л.Оюун-Эрдэнэ оноогоо хасуулах болно.

Мөн нөгөө талаар Нийслэлд тогтоосон дэмжлэгээ Л.Оюун-Эрдэнэ нэг мөр ашиглаж, Ж.Батбаясгалан, З.Төмөртөөмөө нарын "бугшмал" төрхтэй улстөрчдийг тэндээс холдуулах тактик баримталж магадгүй ч гэж яригдаж байгаа юм.

Хамгийн гол нь шинэ хотын дарга нь ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалантай бялуу хуваахгүй. Д.Сумъяабазар Нийслэлийн МАН-ын хороогоо удирдсан хэвээр байгаа нөхцөлд тэр дараагийн хотын даргын томилгоонд хүчтэй нөлөөлөх нь дамжиггүй. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй удаан уулзсаныхаа дараа огцрох өргөдлөө өгснөөс нь үзвэл, шинэ хотын дарга ерөөс тэдний зурсан "зураг"-ийн хүрээнд нэр дэвших чигтэй гэж харж болохоор юм.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
27 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
10 сар 3, 2023 13:11

СОНГУУЛЬ ХҮРТЭЛ ЖААХАН ГАЛИГУУЛАХ ХҮН НЯМБААТАР БАЙНА. БАТАМГАЛАН, БАТНАЙРАМДАЛ НАР ЁСТОЙ ЦААШАА ШҮҮ. ЮУГАА МЭДЭХГҮЙ ДҮЛЭГНЭЖ БАЙГААД ХОТЫН СОНГУУЛИЙГ ТАВИАД ТУУНА. МӨНЧУЛУУН Ч ЯАХАВ ТӨРИЙН ХАЙРЦАГТАЙ БОЛОХООР ЭНЭ ХОЁРООС АРАЙ ДЭЭР ШҮҮ.

Зочин
Зочин
10 сар 4, 2023 09:49
Reply to  ЗОЧИН

Улс төрч хуульч @ удирдах �##�бан туша�##�тан бол өөр өөр мэргэжил ажил гэдгийг Сүхбаатар ханг�##�ттай харуулав.Гэтэл Нямбаатар хуульч аж ахуй , удирдах �##�бан туша�##�д ажиллаж чадах уу.ҮГҮЙ л БАЙХАА ДАА

Зочин
Зочин
10 сар 4, 2023 09:46
Reply to  ЗОЧИН

Нийслэл хотын түгжрэлийг бууруулж, дүүжин зам хэрэгжихгүй сонгууль дуусах дөхөж сонгуулийн хамаг санлаа �##�дах эрсдэлд орсон тул энэ 2 ийг �######�уулсан болж худлаа жүжиглэж (ХҮКдэж) буулгав. Нийслэлээс сан�##� зулгаахын тулд энэ 2 буулгасан болохоос хариуцлага тооцохгүй нь ТОДОРХОЙ болов .Намайг яг ажиллах гэж байт�##� буулгасан гээд яриад л эхлэнэ . Дараачийн хотын мэр байх нь хэнд ч хамаагүй .

Зочин
Зочин
10 сар 4, 2023 09:38
Reply to  ЗОЧИН

НЯМБААТАР Ч ХУДЛАА ПИАРДАЖ ПОПУЛИЗМ ХИЙЖ ШОРОН ХУЛГАЙ , ИДСЭН УУСАН ГЭЖ ЯРЬСААР ЮУ Ч ХИЙХГҮЙ ДЭЭ.

Зочин
Зочин
10 сар 3, 2023 14:04

Аж ахуйн ажил компани удирдаж үзсэнээр нь Энх-Амг�##�ан сайдыг тавьчихмаар юм. Нилээн ч нуруутай гайгүй

Зочин
Зочин
10 сар 3, 2023 14:19

Yu ve. Ikh khurliin gishyyd davkhar alban tishaal lhashina gj baikhgyi. Tegekheer khudlaa. Batnairamdaliig taviya gj tuluvluj bgaa bailgyi dee. Gekhdee yana daa. Batnairamdal yostoi chadakhgyish dee. Tiim potential ter khynd baikhgyi.

Зочин
Зочин
10 сар 3, 2023 14:28

Нямбаатар дээрээ. з�##�уучууд арай л болоогүй шүү

Сүхээ
Сүхээ
10 сар 3, 2023 16:01

За энэ Батнайрамд�##� л биш шүү Ховдод очиж хязгаар нутгаа хөгжүүл үнэхээр худлаа хүү байна лээ шүү. Ам ажил хоёр нь зөрүүтэй. Яриахаас цаашгүй ямар ч туршлага дадлага үгүй. Цүнх барьсан �##�иа с�##�бадай нарын нэг .

Зочин
Зочин
10 сар 3, 2023 16:47

За Мөнхчулуун гэж тэнэг царайт л биш шооо.

Зочин
Зочин
10 сар 3, 2023 17:56

Нямбаатар нь дээр дээ дүүргийн дарга хийж байсан хүн бусад нь ажлын туршлага зангараг �##�га бна даа

Зочин
Зочин
10 сар 3, 2023 18:57

Батнайрамд�##�ыг дэмжий. Боловсрол ялдаг!

Зочин
Зочин
10 сар 3, 2023 21:36

ёоёо, юун Учр�##� вэ �######�аа

Үнэн үг
Үнэн үг
10 сар 3, 2023 22:19

Хаха Бат-амг�##�ан гэж үү, инээд хүрчихлээ.

Зочин
Зочин
10 сар 4, 2023 07:47

Улсыг хохиролгүй болгоочээ.Сумъяа.Сүхбаатар 2.оор улсад учруулсан хохиролыг нь барагдуулъя.Нямбаатар чадахгүй ээ.ямарч зохион байгуулах чадвар бхгүй.хорьж цагдаж г�##�ыг өөрөөсөө холдуулахаас өөр чадамжгүй хүн .Мөнхчулуун чинь арай л дээр шүү.Хотыг эсвэл өөр намын гишүүэээр тавиа.Наранбаяр Хүн намын гишүүн.Хотоо л аваръя.

Зочин
Зочин
10 сар 4, 2023 09:31

Нямбаатар сайд хуулийн с�##�бартаа л байх ёстой хүн дээ.

Зочин
Зочин
10 сар 4, 2023 10:08

Aqua avilga xoroolliig bugdiig ni buulgax xyn baix xeregtei shuu. Tegeed xaa saigui gazar uguud baixaargui, goliin daguu gamshig yer usnii dalan xamgaalalttiig ergeed bariad bexjuuleed yavax chadvartai xyn baix xeregtei baina. Xymyysiin tuluu ajillax xyn xeregtei baina

Зочин
Зочин
10 сар 4, 2023 11:42

Бүгдээрээ жулдакууд бна хотыг ч самарах нь дээ Улаанбаатар яасан үйлтэй хот вэ дөрвөн уул минь хулгайч нараа шийтгээч

Ard
Ard
10 сар 4, 2023 12:39

Batamaglan deer dee

Зочин
Зочин
10 сар 4, 2023 18:57

Х.Нямбаатар Сумка хоёр нэг түрийвчтэй...МАН нээрээ Монгол Улсыг самарч бна доо..
Үхсэн ацных нь Батнайрамд�##� вэ...Хошного боллоо шүү нээрээ

Зочин
Зочин
10 сар 4, 2023 19:19

Ingeel xoorondoo naimaalztaal baival xot tsaas#aa yls xugjinu gej bhgv

Зочин
Зочин
10 сар 4, 2023 20:11

Нямбаатар ёстой ҮГҮЙ шүү.

ДД манан
ДД манан
10 сар 5, 2023 06:10

Bolormaa geed zalgamjlagchaa helcheh shig bolson

Зочин
Зочин
10 сар 5, 2023 08:39

АДИЛХАН ХАРХЭРЭЭНҮҮД. ЮУЧ ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ ӨӨРЧИЛЖ ЧАДАХГҮЙ. ЭНЭ СИСТЕМ ЧИНЬ БУРУУ БАЙНАА. ХАРМАЙ ХОТООРОО БҮГД ХООРОНДОО ХОЛБОГДЧИХСАН. СУМ. НЯМ ХОЁР ГЭХЭД Л САЛШГҮЙГЭЭР ХОЛБОГДСОН . ГАНЧ ХЭЛ МЭДЭХГҮЙ БОЛОВСРОЛГҮЙ. ИЙМ. АМЬТАД ХӨГЖИЛ ДЭВШИЛ АВЧРАХГҮЙ. ӨӨРСДИЙНХЭЭ МЭДЛЭГИЙН. ХЭМЖЭЭНД ХӨГЖЛИЙГ ОЙЛГОДОГ ТҮЙ ЧЁРТ

Зочин
Зочин
10 сар 5, 2023 10:24

Учр�##� тохирно шүү дээ

Зочин би
Зочин би
10 сар 5, 2023 10:25

Учр�##� тохирноо

Зочин би
Зочин би
10 сар 5, 2023 10:26

Учр�##� Учр�##�

Haliun
Haliun
10 сар 6, 2023 03:54

МАН ХЭРЭГГҮЙ СУРАГГҮЙ ХӨЛГҮЙ БОЛСООН МЭДДЭГГҮЙ ЮМУУ

Холбоотой мэдээ

Back to top button