Дэлхийн хамгийн анхны хүн шиг роботын үйлдвэр энэ жил нээнэ

“iRobot” кино дээр гардаг шиг роботын эрин үе үүгээр эхлэх үү? Учир нь гэвэл дэлхий дээрх хамгийн анхны хүн шиг робот үйлдвэрлэх газар энэ жил нээлтээ хийх аж.
АНУ-д үйл ажиллагаа явуулдаг “Agility Robotics” компани “RobotFab” нэртэй үйлдвэрээ Орегон мужийн Салем хотод барьж буй. 2023 оны сүүлээр тус үйлдвэр нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүлэх төлөвтэй байна. “RoboFab” үйлдвэр нь “Digit” нэртэй хоёр хөл дээрээ алхдаг робот үйлдвэрлэх юм.

“Agility Robotics” компани эхний жилдээ хэдэн зуун робот үйлдвэрлэж, ирээдүйд 10 мянган робот жилд гаргадаг болох хүчин чадалд хүрэх зорилго тавьжээ. Тус компанийн захирал Дамион Шелтон “Гурван жилийн өмнө бид ажил хийх зориулалттай хүний галбиртай, хоёр хөл дээрээ алхдаг роботыг худалдаанд гаргасан” гэж хэлсэн байна.
Ажлын роботууд гарч ирснээр хүмүүс ажлын байргүй болох асуудал тулгарах билээ. Энэ тал дээр Шелтон “Өнөө үеийн ажиллах хүчинд гардаг гэмтэл бэртэл, хүний хийх боломжгүй зүйл, ажлаас халшрах асуудлыг шийдвэрлэхийн тулд Digit роботыг бүтээсэн” хэмээжээ.
Эх сурвалж: Unilad
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.