Гадаад мэдээДЭЛХИЙ

140 гаруй жил баригдаж буй алдарт сүмийн бүтээн байгуулалт удахгүй дуусна

Испани улсын Барселона хотод 1882 оноос хойш баригдаж буй Саграда Фамилиа сүмийн тав дахь төв цамхгийн бүтээн байгуулалт дуусжээ. 140 гаруй жилийн турш барьж буй Саграда Фамилиа хэдэн жилийн дараа бүрэн сүндэрлэх аж.

Сүмийн зургаа дахь цамхгийг 2026 онд барьж дуусгах төлөвтэй байна. Саграда Фамилиагийн загварыг алдарт архитектурч Антони Гауда гаргасан. Ингэхдээ тэрбээр 12 дагалдагч, 4 эвангелист болон Гэгээн Мариа, Есүс Христэд зориулж 18 цамхагтай барихаар шийджээ. Түүнийг нас барах үед бүтээн байгуулалтын ажил 10-15 хувьтай л байсан юм.

Барилгын ажилчид өнгөрсөн лхагва гарагт /2023.09.27/ эвангелист Матьюгийн цамхаг дээр хөшөө байршуулсан байна. Харин пүрэв гарагт /2023.09.28/ эвангелист Иоханы цамхаг дээр бүргэдийн титэм зүүлгэжээ.

Саграда Фамилиа сүм албан ёсны Фэйсбүүк хуудас дээрээ нийтлэл оруулахдаа “Дөрвөн эвангелистийн цамхаг баригдаж дууслаа! Тун удахгүй бид энэ амжилтаа тэмдэглэх болно” гэж бичжээ. Дөрвөн эвангелистийн цамхаг нь 135 метрийн өндөртэй, нүсэр бүтээн байгууламж. Саграда Фамилиа нь нээлтээ хийснийхээ дараа дэлхийн хамгийн өндөр сүм болох юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2023-10-03 14:36

manaihan bol tesehgui yum baina...

Холбоотой мэдээ

Back to top button