ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Төсөв 2024: Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нутгийн төслийн санхүүжилт бусад аймгаас их

Энэ намрын хамгийн чухал сэдвүүдийн нэг бол ирэх жилийн Улсын төсвийг батлах явдал билээ. 2024 он бол сонгуулийн жил гэдгээрээ хамгийн их онцлогтой. Тиймээс ч хүн бүр энэ удаагийн Улсын төсвийг анхаарахгүй байхаас өөр аргагүй.

Тэгвэл Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд нийт 1049 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх билээ. Ингэхдээ эдгээрийг гурван жилийн хугацаанд үргэлжлүүлж, хийж дуусгана хэмээн эрх баригч намаас тооцоолж байгаа юм.

Тодруулбал,

  • 2024 онд - 645 /61 хувь/
  • 2025 онд - 235 /22 хувь/
  • 2026 онд - 169 /16 хувь/ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ хэмээн тооцоолжээ.

Улсын төсөвт он дамжин санхүүжилт татдаг, царцсан барилга байгууламжууд байдаг учраас бүтээн байгуулалтад шаардлагатай төсвийг нь ийн хуваан олгодог билээ.

Тэгвэл дээрх тооны төслүүдээс хамгийн олон төсөл Хөвсгөл аймагт хамааралтай ажээ. Доорх графикт аймгуудын төслийн тоог эрэмбэллээ. Түүнчлэн аймаг дундын болон нийслэлийн төсөл хөтөлбөр ч дээрх 1049 төсөлд хамаарах юм.

Тэгвэл дээрх төслүүдэд шаардлагатай санхүүжилтээр Хэнтий аймаг бусдыгаа тэргүүлсэн юм. Тодруулбал, тус аймагт хийх 47 төсөл, арга хэмжээнд нийт 1.1 их наяд төгрөг шаардлагатай хэмээн тооцоолжээ.

Дээрх графикаас харвал хоёрдугаарт Төв аймаг эрэмбэлэгдэж буй. Хэнтий аймгийн төсөл арга хэмжээнд шаардлагатай өртөг нь Төв аймгийнхаас даруй 1.8, харин хамгийн сүүлд эрэмбэлэгдэж буй Өмнөговь аймгийнхаас 29 дахин их төсөвт өртөгтэй байгаа юм. Харин механик аргаар тооцоолж үзвэл Хэнтий аймагт хийх 47 төслийг нэг бүрт нь 24 тэрбум төгрөг зарцуулна гэсэн үг. Төв аймгийн нэг төсөлд 16.9 тэрбум төгрөгийг зарцуулна хэмээн үзэж болох юм. Харин Өмнөговь аймгийн хувьд нэг төсөлдөө 3.9 тэрбум төгрөг зарцуулах аж.

Ташрамд дурдахад, дээрх төслүүдийн нэг бүр нь хэдий хэмжээний өртгөөр бүтээн байгуулах талаарх дэлгэрэнгүй мэдээллийг харуулаагүй бөгөөд зөвхөн нийт төсөвт өртөг болон төслийн тоог ашиглаж, механик тооцоолол хийсэн болно.

Өмнө дурдсанчлан төслүүдэд шаардлагатай төсвийг гурав хувааж олгох бөгөөд эхний ээлжийн буюу 2024 онд дараах санхүүжилтийг өгөхөөр Улсын төсвийн төсөлд тусгажээ.

Төсөл хөтөлбөрүүдэд шаардлагатай мөнгөн дүнгээрээ тэргүүлсэн Хэнтий аймаг ирэх жилийн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих төслөөрөө ч ийнхүү тэргүүллээ. Ташрамд дурдахад, Хэнтий аймаг нь төрийн гурван өндөрлөгийн хоёр нь болох Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын нутаг юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 4, 2023 08:17

Арайл байна даа. Дээрээ ийм шударга бус байхад монгол улсад хэзээ ч шударга ёс буй болохгүй. Өмнөх ерөнхийлөгч ерөнхий сайд нар ийм байгаагүй шүү. Жаахан ч гэсэн зовох ичих булчирхай байвөл зүгээр юм даа.

Зочин
Зочин
10 сар 8, 2023 12:47
Reply to  Зочин

Үүнийг чинь төсвийн хулгай, сан�##�ын хулгай гэдэг юм.Буруу жишиг тогтоож байна даа.Иймэрхүү ж�##�га довны үзэл , �##�бан туша�##�ын төлөө юу ч хийж мэдэх хулгайчуудыг дахин сонгомооргүй байна . Монгол хөгжих эс хөгжих нь иймэрхүү хүмүүсээс болоод хоцрогдоод байна.

Зочин
Зочин
10 сар 8, 2023 12:40
Reply to  Зочин

СОНГУУЛЬД АХИУ САНАЛ АВАХЫН ТУЛД ХЭНТИЙД СҮҮЛИЙН 4 ЖИЛ ТӨСВИЙН МӨНГИЙГ ЦАЦАХ ШИГ БОЛОВ.ҮҮНИЙГ ЧИНЬ ТӨСВИЙН САХИЛГА БАТ ЗӨРЧСӨН ГЭМТ ҮЙЛДЭЛ ГЭДЭГ ЮМ.НЭГ ЁСОНДОО САНАЛАА ТӨСВИЙН МӨНГӨӨР ХУДАЛДАЖ АВАХ (төрийн эрхийг зүй бусаар худ�##�даж авах үйлдэл гэж хэлж болно) САНААРХАЛ ЮМ. Энэ бол ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙГ ТӨРИЙН МӨНГӨӨР ХУДАЛДАЖ АВСНААС ИЛҮҮ ИХ ХОР ХОХИРОЛТОЙ НИЙГЭМД БАЫЖ БОЛОМГҮЙ ҮЙЛДЭЛ ЮМ.

Зочин
Зочин
10 сар 4, 2023 09:22
Reply to  Зочин

Оюун эрдэнэ өөрийн аймаг тосгондоо сүүлийн 4 жил дара�##�ан төсвийн мөнгөнөөс их хэмжээгээр хувиарладаг БУРУУ ЖИШИГ тогтоолоо.Дахин сонгуулиар гарах гэж 4 аймагт хувиарлагдах мөнгийг ганц хэнтий аймаг з�##�гидаг боллоо.Хуулиар энэ байдлыг х�##�ах ёстой. МАН нь мөнгө идэж, 1 аймаг бу�####�ас давуу эрх эдлэж төсвийн ахиухан авч шавар барим�##� овоолоно .Яагаад жигд хувиарлаж болдоггүй юм бэ .

Зочин
Зочин
10 сар 4, 2023 08:21

Хэнтийд очиход учир нь олдохгүй хэдэн хөшөө, төрийн байгууллагууд нь тус ту�####�а том том байшингуудад орсноос өөрөөр хөгжсөн юм �##�га байсан. Хот руугаа ордог гардаг дээр нэг жорлон ч бариагүй мөртлөө өмнөхөө хуулаад шинээр бариад мөнгө яахаа мэдэхээ байсан бололтой харагдсан

Зочин
Зочин
10 сар 4, 2023 08:29

Муу лларууд �##�ийн болгон дээрэлхэх гэсэн юм бэ. Сумъяабазар аа Данхыг �######�уулъя...хүч хавсаръя

Зочин
Зочин
10 сар 4, 2023 09:04

Ингээд л байгаа юм даа

Зочин
Зочин
10 сар 4, 2023 15:40

Энэ б�##�аы төсвийг нь ҮХЦ- д өгөөд унагаамаар юм.

Зочин
Зочин
10 сар 4, 2023 19:38

Мөнгөөр зодож сонгууль хийж шудрага бусаар ял�##�т авах үйл ажиллагаа эхлэв.

Зочин
Зочин
10 сар 7, 2023 15:54

Хоёр хүүр йн. Байж байгаа царай. Ийм хүүрнүүд улс орныг хөгжүүлэхүү

татвар төлмөөргүй бн
татвар төлмөөргүй бн
10 сар 7, 2023 15:54

орхон, өмнөговь аймгуудыг л харчих. ичдэггүй пйздэнүүд

Зочин
Зочин
10 сар 7, 2023 15:56

Ахиж энэ туша�##�д байхгүйгээс тун сайн. Мэдэрч. Байна үхсэн нохойн бааснууд

Холбоотой мэдээ

Back to top button