Top StoriesУлс төрийн мэдээУлс төрийн халуун сэдэв

Сонгуулийн жилийн төсөв: Орлогын 30 хувийг ХАЛАМЖИД зарцуулахын 1.8 их наяд нь ШИНЭ НЭМЭГДЭЛ

76 гишүүнтэйгээр хамгийн сүүлийн удаа улсын төсөв хэлэлцэн батлах гэж байна.

Дараа жил Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу УИХ-ын сонгууль болно. Сонгуулийн жилийн төсөв халамжийг бодлого давамгайлсан, тойрог тойрогт улстөрчдийн амлалт бүхий нэн шаардлагагүй хөрөнгө оруулалт туссан, алсдаа эдийн засагт сөрөг нөлөөтэй шинжийг агуулдаг талтай.

Тийм ч учраас Засгийн газраас өргөн бариад буй 2024 оны улсын төсвөөс хамгийн эхэлж "шүүрдэж" харах өнцөг нь халамж. Гэхдээ халамж гэдгийг өргөн хүрээний ойлголтоор хэрэглэж буйг энд дурдъя. Өөрөөр хэлбэл, сонгуулийн жил цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх аливаа шийдвэрийг мөн халамжийн агуулгад оруулан тооцож бичив.

25.3 их наядыг олж, 2 их наядыг алдана

Ирэх жил 25.3 их наяд төгрөгийн орлого олно гэж тооцсон. Нүүрс, зэсийн үнээ өөдрөг төсөөлсөн. 2023 оны улсын төсвийн орлогыг үүнээс даруй 5 их наяд төгрөгөөр бага буюу 21.8 их наяд гэж тооцон баталж байв.

Алдагдалтай төсөв батлах бараг боломжгүй ч алдагдлаа бууруулахын төлөө ажиллах ёстой.

Орлого олох хэрээр түүнийг зарна, хурааж хуримтлуулах сэтгэлгээгээр хандах нь сонгуулийн жилийн төсөв биш юм, өнөө цагийн улс төрийн нөхцөл байдалд.

Ингээд харвал төсвийн алдагдал 2 их наяд төгрөг. Энэ нь 2023 оны төсвийн алдагдлыг бууруулж чадаагүй дүн болж байна.

Төсвийн тэнцвэржүүлсэн орлогын 41 хувь нь "халамж"

Тэгвэл зардалдаа,

  • Тэтгэвэр тэтгэмжид 5.1 их наяд
  • Хүүхдийн мөнгөнд 1.6 их наяд
  • Бусад халамжид 826 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

Нийт 7.5 их наяд төгрөг. Төсвийн тэнцвэржүүлсэн орлогын 30 хувь, нийт зардлын 27 хувь нь "ХАЛАМЖ"-ийн агуулгад ийн тусжээ.

Маш өндөр тоо.

Хүүхдийн мөнгө

Төсвийн төслийг өргөн барьсан тухай УИХ-ын тамгын газрын албан мэдээний гарчиг өөрөө "Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно" байсан. Тэгэхээр халамж нэмэх утга агуулгаар төсвийг ил, далдаар сурталчилж, иргэдэд ойлгуулах хандлага эхнээсээ ажиглагдаад буй.

Задлаад харвал 826 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд төсөвлөснөөс гадна, ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэх томоохон шийдвэр мөн туссан байна.

Шинэ тэлэлт нэг:

Тодруулбал, "Иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ" бодлогын хүрээнд инфляцын түвшинтэй уялдуулж, 10 хувь нэмэх нь. Үүний хүрээнд,

  • Төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд 532 тэрбум
  • Өндөр насны тэтгэвэр нэмэхэд 308 тэрбум
  • Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж нэмэхэд 40 тэрбум төгрөг төсөвлөж.

Нийт дүн нь 881 тэрбум буюу үүгээр 2024 оны төсөвт цоо шинэ тэлэлт хийж байна.

Шинэ тэлэлт хоёр:

Мөн төрийн албан хаагчдын орон нутагт ажилласны нэмэгдэлд 306 тэрбум төсөвлөжээ. Аймагт шилжин ажиллавал нэмэгдэл 20 хувь, суманд бол 40 хувиар илүү байх аж.

Шинэ тэлэлт гурав:

Дахиад 155.3 тэрбум төгрөгийг багш мэргэжлээр суралцаж буй оюутнуудад өгөх халамжид төсөвлөсөн байна. Өөрөөр хэлбэл,

  • Хөдөө орон нутагт ажиллах багш нарын нэмэгдэлд 75.8 тэрбум
  • Багшаар суралцах оюутнуудын тэтгэлэгт 13 тэрбум
  • Багшийн хүүхдийн тэтгэлэгт 7.1 тэрбумын тус тус төсөвлөжээ.

Мөн Төрийн албаны тухай хуулийн шинэчлэлийн дагуу Төрийн захиргааны албан хаагчдын цалинг нэмэх бөгөөд үүнд мөн 59.4 тэрбум төгрөг төсөвлөсөн.

Дээрх нийлээд 155.3 тэрбум төгрөг, мөн цоо шинэ төсвийн тэлэлт.

Шинэ тэлэлт дөрөв:

За, дахиад нийгмийн даатгалаас эргүүлж төлөх халамж нэмэхэд нийт 465.8 тэрбум төгрөг төсөвлөсөн нь мөн л шинэ тэлэлт. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй иргэний НДШ-ийг төрөөс 100 хувь хариуцах, тэтгэвэр тооцох хугацааг таван жил болгож бууруулах зэрэг агуулга багтана.

Мөн малчдын НДШ-ийн 50 хувийг төр хариуцах, Тэтгэврийн нөөцийн санг мөнгөжүүлэх зэрэг шинэ арга хэмжээ дээрх 465.8 тэрбумд багтжээ. Энэ мөн шинэ тэлэлт.

Ингээд дээр дурдсан 2024 онд ирэх шинэ төсвийн тэлэлтүүдийг нийлүүлж тооцвол 1.8 их наяд болж байна.

Халамжийг халах нь Засгийн газрын бодлого

Монгол Улсад хөдөлмөрийн насны 1.2 сая хүн бий. Тэдний халаас руу төр шууд орлого оруулж буй хэлбэр нь халамж. Өөрөөр хэлбэл, аливаа хөдөлмөр үл эрхэлсэн буюу өөртөө орлого олоогүй хүмүүст төр мөнгө өгч байна гэсэн үг.

Мэдээж гавьяаныхаа амралтад гарсан хүмүүст өгөх тэтгэвэр нь харьцангуй өөр агуулгатай. Гэвчиг тэтгэвэр нэмэх шийдэл нь өөрөө улс төр болж явдаг. Тэр утгаараа халамжийн бодлогод ч багтаах учир бий. Мөн тэр утгаараа өнөө цагт төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх нь ч сонгуулийн жил халамжийн бодлого мөн байж болох талтай.

Нөгөө талаар цалин, тэтгэвэр нэмэх нь нэн тулгамдсан асуудал гэдэг нь ч үнэн. Боломж бий болгож, шийдэж байгаа нь сайшаалтай ч сонгуулийн жилийг угтаж "Тэтгэвэр, тэтгэмж нэмлээ. Цалинг ч бас нэмэгдүүллээ" гэсэн мессеж шидэх нь сонгогчдын сэтгэлгээнд нөлөөлөх, том хүрээнд эргэцүүлэл, харьцуулалт хийх боломжид нь хаалт тавих агуулгатай.

Энэ жил Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхийн өмнө төсөв тодотгосон. Ингэхдээ мөн л цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмсэн. Ингэж байгаад эцэг хуулиа өөрчилсөн. Үүнээс олон жил явж ирсэн улс төрийн хандлага арилж арилга болоогүй байгааг харж болж байв.

Уг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Халамжаас хөдөлмөрт" бодлого баримталж ажиллана гэдгээ нэгэнтээ дурдсан удаатай. Гэвчиг улсын төсвийн нийт орлогын 30 орчим хувийг ийш зарцуулж, нөгөө талаар 1.8 их наядын шинэ тэлэлтийг зоригтой хийж буй нь ихэнх утгаар дахиад улс төр л юм.

Харин зарцуулсан төсөв иргэдийн амьдралд өгөөжөө өгөх нь чухал. Харин халамжийн сэтгэлгээг даамжруулж болохгүй.

Тэмдэглэл:

Энэ жилийн хувьд улсын төсвийг тодотгож, долдугаар сарын 1-нээс эхлэн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн байгаа. Үүнд 1.3 их наяд төгрөг шаардагдсан. Өөрөөр хэлбэл 2023 оны баталсан төсвийн зардлаа 1.3 их наядаар нэмсэн. Сангийн сайдын хувьд үүнийг нэмэлт биш, орлогын бүтцийн хүрээнд үүсэж буй боломж гэж тайлбарлаж байлаа.

Бүхэл бүтэн 1.3 их наядаар тэгж тэлсэн зардлын "сүүдэр" 2024 онд ч тусаж байгааг анхаарууштай.

Ингээд харах юм бол 2024 оны төсвийн төсөөллийн хүрээнд ХАЛАМЖИД 10.5 их наяд төгрөг зарцуулах бөгөөл үүний 1.5 нь цоо шинэ нэмэгдэл байх нь.

Ийм нөхцөлд эмч, багш нарын цалинг дахин нэмэх бололцоо орон зай байхгүй нь мэдээж. Хөдөөгийн сэргэлт, багш нарын агуулгыг дэмжиж буй нь сайшаалтай ч үүнийг мөн сонгуулийн жилийн төсөвт багтааж байгаа нь анхаарал татах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 4, 2023 09:12

Дэлхийн Э/З энэ хэвээрээ та�##�амжтай байгаад байдаггүй . Өсөж буурч тодорхой давтамжтайгаар их бага хэмжээгээр хэлбэлзэл байдаг.АНУ ын Э/З тун таагүй нөхцөл байд�##�тай байгаа үед төсвийн орлогын 41% ийг х�##�амж ц�##�инд зарцуулах тун буруу .Болзошгүй үед шууд монгол улсаа ДЕФОЛЬТ зарлуулах төсөв батлах нь . СОНГУУЛЬ УГТСАН ТӨСӨВ Л ЮМ.

Зочин
Зочин
10 сар 4, 2023 09:49

Хятад гэнэт нүүрсээ авахгүй гэвэл тэгээд л сүйрлээ ш дээ

Зочин
Зочин
10 сар 4, 2023 09:56

76 гишүүн хамгийн сүүлийн удаа цавчааны мөнгөтэй төсвөө бат�##�ж байна. Үүнээс хойш өөрчлөгднөө

Халтар
Халтар
10 сар 4, 2023 09:59

Сонгуулийн жилийн төсөв учраас айхтар ач холбогдол өгч байгаа л даа

Стар
Стар
10 сар 4, 2023 10:04

Дур зоргоороо инфляцийг өсгөдөг энэ чөлөөт зах зээл гэдэг юмныхаа учрыг олохгүй бол мянга сайн төсөв батлаад ч хэрэг �##�га дөө

Зочин
Зочин
10 сар 4, 2023 15:47

ОДОО ТЭТГЭВЭР НЭМЭХ БОЛ ДООД ТЭТГЭВРИЙГ Л 650000-700000 болговол ядарсан хөгшчүүл чинь хэнээс гуйхгүй цайны сүү хоолны мах,эм тариагаа аваад байх болчихвол аштайюудаа.Атга чихэр ч санаагаараа атгаар өгчих боломжгүй байх чинь насныхаа �######�өнд хүний эрхэнд,хүний гар харсан, зарим хөгшчүүл зодуулах ч үе байна шүү.Тийм болохоор тэтгэврийн доод хэмжээ авч байгаа ахмад хөгшчүүлийнхээ л тэтгэврийг нэмээд өгчих тэгвэл НҮДЭНДЭЭ НУЛИМАСГҮЙ, АМАНДАА ШҮЛСГҮЙ ЯДАРЧ ЗҮДРЭХГҮЙ БАЙВАЛ ТА НАРТ ХИЧНЭЭН ИХ БУЯН ОЧНО ГЭЖ САНАЖ БАЙНА

Зочин
Зочин
10 сар 4, 2023 23:17

400, 500 мянгын тэтгэвэртэй хүмүүс олон байна Сая тэтгэвэр авагчдын гуравны нэг нь ханг�##�ттай нэмэгдсэн, дараагийн шат нь байлгүй яадаг юм

Zochin bgd irgenzochin
Zochin bgd irgenzochin
10 сар 5, 2023 05:22

бага тэтгэвэртээ хүмүүсээ бодоорой ижил 10% гэвэл их авагчид их авах болгоод бага авдаг бага!!!!!

Холбоотой мэдээ

Back to top button