Б.Пүрэвдоржид хүүхдийн эрх бус малчид ЧУХАЛ

УИХ-ын намрын чуулганы хуралдаан өнөөдөр /2023.10.05/-өөс эхэлж байна. Энэ удаагийн намрын чуулган нь 76 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж буй сүүлийнх юм. Чуулганы ирц 53.1 хувьтай байв.
Чуулганы эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар нийгэмд үүсээд буй хамгийн том асуудал болох хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг зайлшгүй ярих шаардлагатай гэдгийг онцлов.
Тэрбээр "Өдөр бүр хүүхдийн эрх зөрчигдөж буй асуудал хөндөгдөж байна. Хүүхдийн наймаа, худалдаа, угаартах, бусдад дээрэмдүүлэх, зам тээврийн ослын хохирогч болох, ялгаварлан гадуурхах, төрөл бүрээр хүчирхийлүүлэх гэх мэт асуудлууд нэмэгдсээр. Сүүлийн мэдээллээр 20 гаруй хүний наймааны мэдээ бүртгэгдсэнээс найм нь насанд хүрээгүй хүүхэд байна.
Дундговь аймагт 12 настай охин алга болоод хоёр хонолоо. 13 настай охин сургуулийнхаа гарцан дээр машинд дайруулж, бага насны гурван хүүхэд гэртээ угаартай, долоон настай хүүхэд хойд эцгийнхээ гарт амиа алдсан, долоо болон таван настай хүүхдүүд унаж амь насаа алдсан гэх мэт гэмт хэргүүд сүүлийн хэдхэн хоногийн дотор гарлаа.
Энэ бол Монгол даяар эмгэнэл айдас төрүүлж буй хэргүүдийг томчууд, тэр дундаа холбогдох байгууллагууд анхаарах хэрэгтэй байна. Хүүхдийн тухай хууль хэрэгжиж чадахгүй байна. Монгол хүүхэд гэмт хэргийн золиос байж таарахгүй. Холбогдох байгууллагууд хүүхдийн үндсэн эрхүүдийг хамгаалахад анхаарч чадахгүй байна. УИХ-ын гишүүд энэ асуудалд онцгой анхаарах хэрэгтэй. Хүүхэд хамгааллын тогтолцоог бүрдүүлэх нь нэн чухал. Хүүхэд бол улс орны ирээдүй, маргааш юм. Хүүхдийн хэрэгт холбогдох ялын хэмжээг чангатгах хэрэгтэй. Гаж донтон бүхий хүмүүстэй хатуу хариуцлага тооцох ёстой. Өнөө маргаашгүй сонсгол хийх хэрэгтэй байна" гэв.
Энэ удаагийн намрын чуулган нийгэм дэх чимээгүй тахал болсон хүүхэдтэй холбоотой хэргүүдийг нэн чухалд тооцож, хойч үеэ анхаарах хэрэгтэй хэмээх агуулгаар эхэллээ.
Харин энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж орон нутагт ажилласан талаараа ярьсан юм. Ингэхдээ малчидтай холбоотой асуудлыг хөндөв.
Тэрбээр "Орон нутагт иргэдтэй уулзлаа. Тэд хэд хэдэн асуудлыг ярилаа. Арьс шир хаягдаж, махны үнийг ченжүүд эзэгнэж байна. УИХ-ын гишүүд малчин аав ээжгүй тул өөдтэй шийдвэр гаргахгүй байна. Нэгдлийн мал маллаж байсан хүмүүсийн тэтгэвэр 50 мянган төгрөгөөр нэмэгджээ. Нэгэндээ барьцаалагдсан эрх баригчид нэгнээ илчилж, хэргүүдийг шийдэж чадахгүй байна. Суманд малын мах 5000 байхад сургуулийн үдийн хоолны махны үнэ 11000 байна. Тендерийн хуулиа харж, сайжруулах шаардлагатай гэдгийг хэллээ.
Монгол орон авлигын орон болчихлоо. Төрийн өндөрлөгт байгаа эрх барьж байгаа та нараас болж Монгол ялзарсан нийгэм болж байгаа гэж иргэд маань ярьж байна. Хариуцлага тооцох асуудлыг сайжруулахгүй бол та нар ч мэдэхгүй" хэмээлээ.
Хэдийгээр малчдын асуудал чухал боловч хүүхдээс дээгүүр тавигдах нь байж боломгүй зүйл. Нийгэм дэх гол хохирол асуудлыг тооцохгүй, мэдрэхгүй байгаа гэлтэй үйлдэл Б.Пүрэвдорж гишүүнээс ажиглагдаж буй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Наад элий согтуу чинь камер харв�##� юу ярьж мэднэ хүнийг м�##�аас дор үзэж бна
Анужин сэтгүүлчид агуулгаараа монголын эрх ашиг хэрэгтэй баймаар.Харин хүүхдийн асуудлыг эцэг эх багш сум аймаг , хүүхдийн байгууллага цагдаа тагнуул , зэрэг байгууллага хариуцдаг байх шүү.Ховдын ард түмний төлөөлөл дорноговьтой хамаатай юу.
МУНХАГИЙН ДОТОР АМАГЛАН ГЭЖ ЭНЭ ДЭЭ ХАМГИЙН ГОЛ АСУУДАЛ ХҮҮХДИЙН ЭРХИЙН АСУУДАЛ ЯРИАЧЭЭ ШИЙДЭЭЧЭЭ БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ХҮЧИНДЭЖ ЯРГАЛЖ АЛААД БАЙГАА САДИСТУУДАА ОЛНЫ ӨМНӨ ӨТГӨН ШИНГЭНИЙГ ЯЛГАРТАЛ ХОРООГООД ЭХЛЭЭЧЭЭ ТЭР МУУ ХИР ЗААРАА ХАНХЛУУЛСАН МАЛЧИД БОЛИОЧЭЭ ДУРТАЙДАА МАЛ МАЛЛАА БИЗ ДЭЭ ХЭН МАЛЧИН БОЛ ГЭСЭН ЮМ ХОХЬ ЧИНЬ МАЛЫХАА АРЬС ШИРЭЭД ГУТАЛ ХИЙГЭЭД БАРУУНЫ БАЯЧУУДАД ЗАРАХЫГ ЧИНЬ ХЭН БАЙГ ГЭЭВ МАЛАА ЧОНОНД ӨГЧИХӨӨД АРЧААГҮЙГЭЭ ХЭНД ГАЙХУУЛААД БАЙГААН ҮҮНИЙГ ОРХИ ХАЯ МАЛЧИН ГЭНЭ ШҮҮ МАЛТАЙГАА АДИЛХАН БОЛЦОРСОН АЦНУУД
Пүрэвдорж мундаг шүү одоо тэтгэврийн доод хэмжээг 650000-700000 болгох сан�##� оруулж батлуулаагүй Пүрэвдорж оо! Хөгшид бидэнд энэ тэр яах вэ зүгээр л өөрийнхөө хоол унд эм тариа, бяцхан ач зээ нартаа атга чихэр хүний гар хар�##�гүй аваад өгчих л боломж олгооч энэ л бидний өдөр тутмын амьдр�##�ын процесс шүүдээ
Пүрэвдорж мундаг шүү одоо тэтгэврийн доод хэмжээг 650000-700000 болгох сан�##� оруулж батлуулаарай ПҮРЭВДОРЖ ОО!!!
Пүрэвдоржийн зөв. Тэр иргэдтэй уулзсан. Бусад нь наадамдсан. Асууд�##� босоход попорсон.
Тэтгэвэр ярьсан хүн яагаад буруудчихваа 550к хаанаас хүрэхгүй бгаа нь үнэндээ хүүхэд �##�га болж бгаа нь хууль сулхан багатай шууд холбоотой хүүхэд �##�га болхоор осолд орхоо үхэж үрэгдхээр л нэг юм ярих юм
Пүрэвдорж гишүүн мундаг ажиллаж байгаа шүү,МАН тэтгэврийг 10 жилийн дунджаар боддог болох хууль оруулж ирсэн харин Пүүжээ гишүүн л тэмцсээр байж 5 жил болгосон шүү.