New York Times: X Богдын асуудал АНУ-д ч гэсэн хамаатай

АНУ-ын “New York Times” сонин X Богдын талаар нийтлэл бичжээ. Тус нийтлэлээс орчуулж хүргэе.
Энэ хүү чинээлэг амьдрал, шашинлаг зүйлсээс хол байх тавилантай төрсөн мэт санагдана. Монголын томоохон уул уурхайн группийн гэр бүлд төрсөн тэр хүү ирээдүйд нийслэл хотод нь сүндэрлэсэн өндөр шилэн оффисоос компани удирдах албан тушаалд сууж магадгүй байсан юм.
Гэвч үүний оронд найман настай тэр Далай лам болон БНХАУ-ын Коммунист намын тэмцлийн гол цөмд нь оров. Хүү дөнгөж хөлд орж эхлэхэд л амьдрал нь тэр чигээрээ өөрчлөгдсөн. Түүнийг бага байхад ихэр дүүгийн хамт аав нь нууц шалгалт өгүүлжээ. Ихрүүдтэй хамт өөр долоон хүүхэд энэ шалгалтад оролцож, шашны ач холбогдолтой эд зүйлсээс сонгосон байна.
Энэ шалгалтын эцэст X Богд Живзундамба тодорсон юм. Живзундамбын X хойд дүрийг тодруулснаас хойш түүний хэн болохыг долоон жилийн турш нууцалсан байна. Эцэст нь энэ жилийн гуравдугаар сард Далай лам Энэтхэгт айлчлахдаа X Богд тодорсныг зарлажээ.
Богд нь Монгол Улсын онцгой бэлгэ тэмдэг. Энэ бэлгэдэл 400 орчим жилийн өмнө Монголд Төвөд буддизм хүчтэй дэлгэрсэн үеэс эхтэй юм. Гэхдээ хэн Богдоор өргөмжлөгдөх вэ гэдэг нь БНХАУ, Монгол мөн Төвөдөд хамаатай эмзэг асуудал.
БНХАУ-ын Коммунист нам Төвөд дэх хяналтдаа чангатгахын тулд Хятадын хилээс гаднах Төвөд буддизмыг атгах зорилготой байгаа. 88 настай Далай ламыг БНХАУ Төвөдийн тусгаар тогтнолын төлөө ажилладаг дайсан гэж үздэг. Хятадын засгийн газар дараагийн Богдыг өөрсдөө тодруулах хүсэлтэй байгаа.Иймд Далай лам өнгөрсөн гуравдугаар сард олны өмнө X Богдын зарласан нь Бээжингийн эсрэг гаргаж буй эсэргүүцэл мэт харагдахаар үйлдэл байсан юм.
Сүүлийн 300 жилийн турш Богд гэх өргөмжлөлийг монгол хүн аваагүй. Мөн монголчууд Богдын залгамж Төвөд гаралтай VIII Богдоор дуусан гэж боддог байсан. Гэвч Далай лам 1990 оны ардчилсан хувьсгалын дараа 1936 онд дөрвөн настай Төвөд хүүг IX Богдоор өргөмжилсөн гэдгийг зарлаж монголчуудыг гайхашруулсан.
Ардчилсан хувьсгалаас хойш Далай ламын тусламжтай Төвөд буддизм Монголд дахин дэлгэрчээ. 2011 онд IX Богд Монголд ирж суурьшин, нэг жилийн дараа амьсгал хураасан юм. Далай лам түүнээс хойд төрөлдөө хаана төрөх вэ гэж асуухад IX Богд монгол хүн болж төрнө гэж хариулсан байдаг.
Гэхдээ X Богд чинээлэг гэр бүлд төрсөн нь Монголын нийгэмд асуудал дагуулжээ. Хөрөнгө мөнгө бол Монголын нийгэмд эмзэг сэдэв. Гэхдээ шашны удирдагч нарыг сонгох ажилд улс төр, авлигатай холбоотой хэрэг гарсаар иржээ.
Тухайлбал, 18-р зууны сүүлчээр Чин улсын Тэнгэр тэтгэгч хаан шашны тэргүүнийг сонгох ажил улс төржиж байгааг зогсоохын тулд алтан савнаас нэр сугалах замаар сонголт явуулах системийг эхлүүлсэн юм.
БНХАУ-ын Коммунист нам лам нарын сонгон шалгаруулалтад хяналт тавьж, Далай ламын нөлөөг дарахын тулд энэ алтан савны системийг сэргээсэн билээ.
Монгол Улсын хувьд X Богдын асуудал дээр Бээжингийн харцны дор буруу үйлдэл хийвэл аюултай. 2016 онд Далай лам Монголд айлчлах үедээ X Богдыг тодруулсан гэж мэдэгдсэний дараа БНХАУ шуурхай арга хэмжээ авсан.
Хятад хариу арга хэмжээ авахдаа хоёр улсын хилийн боомтуудыг хааж, татвараа нэмж хоёр талын хийсэн яриа хэлэлцээг шууд цуцалж байсан юм. Тэр цагаас хойш Далай лам Монголд дахиж айлчлаагүй.
X Богдоор монгол хүн тодорсон нь Төвөдийн буддын эрх мэдлийн төв Дарамсалагаас Улаанбаатар руу хөдөлгөсөн томоохон үйл явдал юм. Энэ нь АНУ-ын засгийн газарт ч гэсэн хамаатай асуудал. Учир нь гэвэл X Богд Вашингтон хотод төрсөн, тэр АНУ-ын иргэншилтэй. Тийм болохоор АНУ-ын засгийн газарт ч гэсэн ач холбогдолтой.
Америк иргэншилтэй болохоор түүнийг БНХАУ-аас хамгаалах ажилд АНУ оролцох шаардлага тулгарах учир хүүг X Богдоор сонгосон гэх таамаглал ч бий. БНХАУ түүнийг X Богдоор сонгосон асуудал дээр мэдэгдэл хийгээгүй. Гэхдээ X Богд Далай ламтай хэт ойрын харилцаатай болбол ямар үр дүн гарахыг Бээжин Монголд анхааруулсан байгаа.
Ийнхүү БНХАУ болон Далай ламын хооронд үүссэн тэмцлийн зүрхэнд 8 настай хүү орлоо.
Эх сурвалж: New York Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Барууныхан гэж энэ дээ
Хятадуудын дуршүыг хүргэх нь ээ
hend ch hereggui muusain shar huvalz nariig hucheer har bolgoj had chuluunii ajil hiilge!
Хулан яагаад шоронд орсон бэ.
БИТГИЙ ХУЦ ТЭНЭГҮҮДЭЭ ҮХСЭН АЦНЫХ НЬ БОГД МОГД МЯНГАН БОГД БАЙСАН Ч ОДООГИЙН ЭРХ БАРИГЧИД ТОЛГОЙ ДЭЭР НЬ ШЭЭНЭ УГААСАА ЭНЭ МУУСАЙН ЛАМ НАР ГЭЖ ХҮНИЙ СҮСЭГ БИШРЭЛЭЭР ТОГЛОСОН МУУСАЙН ШАР ХУВАЛЗНУУД ХЭРЭГГҮЙ.НИЙГЭМ ЗЭРЛЭГШИХИЙН ХИРЭЭР ХҮМҮҮСИЙН АВИР Ч ЗЭРЛЭГ ТАЛДАА ОРЛОО ИНГЭЖ БОГД ТОДОРЛОО ГЭЖ ХУДЛАА ХУЦАЛДАЖ БАЙХААР ХҮМҮҮСИЙХЭЭ АМЬЖИРГААГ ДЭЭШЛҮҮЛЭХ ТАЛЫН ЮМ БОД ИРГЭДИЙХЭЭ ТУЙЛЫН ЯДУУ СЭТГЭЛГЭЭГ ӨӨРЧИЛ АВИЛГА ХЭЭЛ ХАХУУЛЬ АЛЦГАР ЯНХАНДАЛТАА ЗОГСОО АЛНУУДАА
Сайхаан сайхан, сайн цаг ир буй, тэнгэр бурхад Монголыг минь үргэлж ивээг, даян дэлхийд амар тайван орших болтугай.
gazar shoroo uhaj, baigali sutegdej ailaas Bogd turdug genee haha
заав�##� ийм хэл амтай хүнээр хойт дүр тодрохдоо яахав дээ
Utd hil haagdaad baasaa idhendee mongolchuud
Эх болсон зургаан зүйл хамаг амьтаны тусын тулд ум ма ни бад мэ хум
humuus diilenhdee alsiin haraagui ohorhon bodoltoi boljee tuhailbal 2 horsh uund yaj handaj baina gedgiig harah heregtei hitad uls shashind gurguidee bus bidniig bidnii ediin zasagii tusgaar togtnoliig buren hiniyaj bui harin oyun sanaanii tusgaar togtnoliigen aldah ayultai uchraas tegej durgui baigaa yum uunii jishee bol omnodmongold Mongol hel bichig usegiig halsan yavdal