Top StoriesНИЙГЭМНийгэм мэдээ

120-хон мэргэжилтэн, наймхан тэрбумын төсөвтэй, хүүхэд хамгааллын байгууллагагүй улс

Урьдач тоон мэдээлэл: 12 настай охин сураггүй алга болоод 72 цаг болов. 13 настай охин сургуулийнхаа гадаа машинд дайруулж амиа алдав. Буяны цувааны машинд 7 настай хүүхэд дайруулав. Дорнод аймагт 7 настай хүүхэд хойд эцгийнхээ гарт үрэгдэв. Бага насны гурван хүүхэд ээжтэйгээ хамт угаартаж эрсдэв. Орон сууцнаас 7, 5 насны хүүхдүүд унаж эндэв. Гарцан дээр ээжтэйгээ дайруулав.

Энэ бол яг сүүлийн аравхан хоногт гарсан таагүй мэдээлэл.


-Монголд цор ганц хүүхэд хамгаалах улсын байгууллага ГБХЗХГ, 10 гаруй ТББ байна-

Нэг: Хүүхэд хамгааллын БАЙГУУЛЛАГУУД

Манайд хүүхэд хамгааллын цор ганц улсын байгууллага бий. Тэр нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар”. 21 аймаг, есөн дүүрэгт салбартай.

Нэгдүгээрт, Хүүхэд хамгааллын ажилтан, мэргэжилтний тоо:

"Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар" дотор Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газар гэж бий. Эл газрын хүүхэд хамгааллын мэргэжилтэн буюу нийгмийн ажилтан нэг аймаг, дүүрэгт 3-5 байдаг аж. Ингэхээр 21 аймаг, есөн дүүрэг буюу улсын хэмжээнд ердөө 120 мэргэжилтэн л байдаг гэсэн үг. Монголд 18 хүртэлх насны 1.3 сая хүүхэд бий. Тэгэхээр 1.3 сая хүүхдэд 120 хүүхэд хамгаалагч. Энэ бол асар хангалтгүй тоо. Хангалтгүй байхад юу нөлөөлөв.

1.Энэхүү мэргэжилтэнг "Нийгмийн ажилтан" мэргэжилтэй байхыг шаарддаг байна. Гэтэл нийгмийн ажилтныг Төрийн захиргааны ажилтан /ТЗ7/ ангилалд оруулдаг болсон нь тоо буурахад нөлөөлжээ. Учир нь тэдний авдаг цалин 900 мянган төгрөг. Нийгмийн баталгааг нь хангадаггүй, урт удаан ажлуулахад анхаардаггүй. Асар орхигдсон

2.Мэргэжилтнээр ажиллахын тулд хоёр шалгалт өгдөг байна. Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгдөг. Энэ шалгалтуудын босгыг давж ажиллах нь барагтаа үгүй.

3. "Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар"-ын дарга нарын бус тэдний удирдлага дор ажилладаг нийгмийн ажилтан, мэргэжилтнүүдийн ачаалал эрс их. Шөнө орой дуудагдаж ажиллах, хүчирхийлэл үйлдэгдсэн газарт нүүр тулж ажиллах зэргээс улбаалан ажлаас халшрах хам шинж илэрдэг байна.

Эл байгууллагад тулгамдаж байгаа асуудал нь мэргэжилтэн дутмагийн зовлон бодитоор нүүрлэжээ. Бүр ядаж, Төрийн захиргаа /ТЗ/ биш Төрийн үйлчилгээ /ТҮ/ болгочихвол мэргэжлээрээ төгсөгчдийг шалгалтгүйгээр ажиллуулах, нийгмийн ажилтан бэлтгэдэг сургуулиудтай хамтрах зэргээр хүний нөөцөө нэмэх арга зам хэрэгжүүлж болох.

Хоёрдугаарт, хүүхэд хамгаалах байр:

Улсын хэмжээнд 20 түр хамгаалах байр, 15 нэг цэгийн үйлчилгээ ажиллаж байна. Энэ 20 байр нь хүүхэд, эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг түр хугацаанд л хамгаалахаар ажилладаг. Ингэхдээ яаралтай тусламжаас гадна сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг. Шаардлагатай тохиолдолд хүүхэд, эмэгтэйчүүд удаан хугацаагаар байрлуулж, хөгжлийн үйлчилгээ үзүүлдэг.

Уржигдархан эдгээр төвүүд бүгд дүүрсэн, хүүхэд эмэгтэйчүүд нэмэгдэж ирвэл хүлээж авах боломжгүй байгаа нь бодит үнэн. 2023 оны есдүгээр сарын 30-ны байдлаар 7096 хүүхэд хамгааллын тусламж үйлчилгээ шаардлагатай дуудлага улсын хэмжээнд бүртгэгдсэн.

Гуравдугаарт, ХГБЗХГ-ын үе үеийн дарга нар:  

  • 2016 онд О.Алтансүх /2009-2012 онд НАМЗХ-нд ерөнхий нарийн бичгийн дарга, 2012 онд МАН Хэрэг эрхлэх газар Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх/
  • 2020.02.04 М.Энх-Амар
  • 2022 онд Г.Батдорж /МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбоо-ны ерөнхийлөгч асан/
  • 2023 он 1-р сараас Н.Өлзийхутаг даргын үүрэг гүйцэтгэгч

Эл байгууллагын үе үеийн удирдлагууд МАН-ын дэргэдэх жижиг байгууллагуудаас гарч ирдэг гэдэг мэдээлэл байдаг. 2016-2020 он хүртэл буюу хамгийн удаан ажилласан О.Алтансүх гэхэд л НАМЗХ-ны угшилтай. Г.Батдорж ч МАн-ын дэргэдэх байгууллагын угшилтай. Томилгоо ерөөс МАН-ын жижиг байгууллагуудаас, нам дагаж хийгдэж ирсэн гэсэн үг.

Дөрөвдүгээрт: ГБХЗХГ-ыг Хүүхдийн хамгааллын байгууллага болгох Ерөнхий сайдын шийдвэр таг чиг:

Одоогоос яг дөрвөн сарын өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэг чухал шийдвэр гаргасан. Тодруулбал, хүүхдийн баярын өмнөх өдөр буюу 2023.05.31-нд Засгийн газрын хуралдаанаар Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар гэх агентлагаа Хүүхдийн төлөө агентлаг болгон шинэчлэх чухал санаачлага гаргасан. Өөрөөр хэлбэл, хүүхдийн хөгжлийн төлөө бус хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг байгууллага болгохоор болсон. Гэвч эл ажил чухам ямар шатандаа яваа, хэрхсэн талаар өдгөө дурсаж, сөхөж ярьж буй хүн алга. Таг чиг.


Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо: ХЗДХЯ, ХНХЯ-ны харъяанд нэг ийм хороо бий. Гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэж сэжиглэгдэж, мөрдөн шалгагдаж байгаа, эсхүл гэмт хэргийн гэрч, хохирогч болсон, хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан, зөрчил үйлдэж шийтгэгдсэн хүүхдэд үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллагын төлөөлөл бүхий орон нутгийн нэгж. Эл хорооны дарга нь тухайн аймаг, дүүргийн Засаг даргын орлогч нар байдаг аж. Гэхдээ хүүхэд хамгааллын чиглэлээр чухам юу хийдэг нь асар тодорхой бус.

ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс: Энэ хэлтэс хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэгтэй байгууллага биш. Харин хүчирхийлэлд өртөж, гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд үйлчилж ажилладаг. Мөн урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлуудыг хийдэг билээ.

Хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сайн дурын ТББ-ууд бий. Одоогоор:

  • Хүчирхийллийн эсрэг үндэсний төв
  • Хөөрхөн зүрх
  • Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ
  • Лантуун дохио
  • Гүүд Нейборс олон улсын төрийн бус байгууллага
  • Бүх нийтийн боловсролын иргэний нийгмийн үндэсний эвсэл
  • Хүүхэд хөгжил оролцооны үндэсний сүлжээ
  • Хүүхдийн хөдөлмөрийг тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг үндэсний сүлжээ
  • Хүйсийн тэгш эрхийн төв

-Хүүхэд хамгаалалд улсын төсвөөс жилд НАЙМАН ТЭРБУМ төгрөг зарцуулж иржээ-

Хоёр: Хүүхэд хамгааллын ТӨСӨВ:

Ирэх 2024 он улсын төсвийн төсөөлөлд өмнөх жилүүдийнхээс хоёр дахин нэмж буюу 14 тэрбум төгрөг суулгахаар тусгажээ. Сүүлийн дөрвөн жил дандаа найман тэрбум төгрөг төсөвлөж ирсэн.

Жилийн найман тэрбум юунд зарцуулагдаж байсныг задалбал:

  • Түр хамгаалах байр, асрамж халамж зэрэгт 70% буюу 5 тэрбум 600 саяыг,
  • Урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажилд 23% буюу 1 тэрбум 840 саяыг
  • Шуурхай тусламжийн үйлчилгээнд 7% буюу 560 саяыг гэхчлэн зарцуулсан байна.

Энэ мөнгө нийт 21 аймаг, есөн дүүрэг, хүүхдийн тусламжийн 108 утас, түр хамгаалах байранд зарцуулагддаг аж.

Нийлбэр дүнгээр нь авч үзвэл бүтэн долоон жилийн турш хүүхэд хамгааллын ажилд улсын төсвөөс 50 гаруйхан тэрбум төгрөг хялайлгасан гэсэн үг. Ирэх оны төсвийг тооцоогүй дүнгээр.

Үүнээс гадна олон улсын байгууллагуудын хандив, тусламж, төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг нэмбэл жилд манай улсад хүүхдийн нэрээр их хэмжээний хөрөнгө мөнгө эргэлддэг гэдэг мэдээлэл байдаг. Гагцхүү энэ мөнгө зөвхөн хүүхдэд, тэднийг хөгжүүлэх, эрхийг хамгаалахад зориулагдаж байна уу гэдэг нь анхаарал татах дараагийн асуудал.


-Хүүхэд хамгааллын хуулиа сайжруулах гээд дөрвөн жил хойш суужээ-

Гурав: Хүүхэд хамгааллын ХУУЛЬ

Монгол улс Хүүхдийн эрхийн тухай конвенцид 1990 онд нэгдэж, 1996 онд “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль” батлагдсан. Одоогоор

  • Хүүхэд хамгааллын тухай хууль,
  • Хүүхдийн эрхийн тухай хууль,
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж байгаа.

Эдгээр хуулиудыг 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн харьцангуй "залуу" хууль. Гэвч асар хангалтгүй, сул дорой. Үүнийг нь салбарын мэргэжилтнүүд хэлж, шүүмжилдэг. Одоо энэ чиглэлийн хуулиа чангатгаж, сайжруулах гэж чамгүй хэдэн жил ярьцгаав.


-Богино настай салбарын сайд хүүхэд хамгаалалд анхаарах сөхөө гарах уу-

Дөрөв: Яамных нь сайд нарын ТОГВОРГҮЙ БАЙДАЛ

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед ХНХЯ нь өдгөө дөрөв дэх сайдынхаа нүүрийг үзэж байна. Хамгийн тогтворгүй сайдтай яам гэхэд ч буруудахааргүй.

А.Ариунзаяа 2020 оны долдугаар сарын 8-нд тус салбарын сайдаар томилогдож тамга тэмдэгээ гардан авч байсан. Гэсэн хэдий ч Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарч УИХ-ын гишүүд давхар дээлтэй байж болох зохицуулалт үйлчилснээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орж түүнийг сайдын албанаас 2022 оны наймдугаар сард чөлөөлсөн.

Д.Сарангэрэл 2022 оны наймдугаар сард тус салбарын сайдаар томилогдон ажилласан. “Улны айл” гэх үгнээсээ болж, томилогдоод сар гаруйн нүүрийг үзэж байхдаа сайдын сэнтийнээсээ салсан байдаг. 

Т.Аюурсайхан Д.Сарангэрэлийн дараа тус яам сар гаруй сайдгүй явсан. Улмаар сарын дараа буюу 2022 оны аравдугаар сарын 21-нд сайдаар томилогдсон ч дөрвөн сар орчмын дараа буюу 2023 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр нүүрсний хэргээс үүдэн, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан билээ.

Х.Булгантуяа 2023 оны нэгдүгээр сарын 5-наас боомт хариуцсан сайд болж, 20 орчим боомтод очиж ажиллаад байв. Гэвч гурван сарын дараа буюу 2023 оны дөрөвдүгээр сард ХНХ-ын сайдаар сэлгэн томилогдсон. Өдгөө хагас жил болж байна.

Ийм богино настай сайд нар бүхэл бүтэн нийгмийн хамгааллын чиглэлийг атгахдаа, хүүхэд хамгаалал руу салангад харж анхаарах нь юу л бол. Хүүхэд хамгааллын салбар орхигдоод байгаа нь ч үүнтэй холбоотой.


Сэтгүүлчийн тэмдэглэл: Эцэст нь Монгол Улс цорын ганц хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг байгууллагатай. Тэр нь ГБХЗХГ. Дотроо хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг нэг л газартай. Харамсалтай нь зөвхөн хүүхлийн асуудал биш гэр бүл, залуучуудын чиг үүргээр ч ажиллаж, тарамддаг. Эл байгууллагын төсөв жилийн найман тэрбум. Үүнийхээ 50-75 хувийг зөвхөн хүүхэд хамгаалах байранд нь өгөөд дуусгадаг гэдэг тайлбартай. Улсын хэмжээнд ердөө 120-хон мэргэжилтэнтэй. Монголын хүүхэд хамгааллын дүр зураг ийм ядруухан. Гэтэл хүүхэд хамгаалал гэдэг бодлого, эрх зүй, санхүү мөнгө, мэргэшсэн хүн, үйлчилгээ, бусад талуудын цогц оролцоо. Мөнгө, мэргэшсэн хүн байхгүй бол, асуудлыг илрүүлэхгүй бол хүүхдийг хамгаалж чадахгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-06 10:04

Танай хэлтэсийн дарга мэргэжилтнүүд гэж ажлаа хийдэггүй архиддаг гэр бүлээс гадуур явдаг тийм л �##########� новшнуудш дээ

Зочин
Зочин
2023-10-06 10:15

ц�##�ин төсөв, хүний нөөц багадаагүй ээ% аймаг, нийслэл, сум дүүргийн хэмжээнд тодорхой хөлтэй байгууллага шүү. үнэхээр сэтгэл, санаачлага л дутагдаж байгаа байх

Зочин
Зочин
2023-10-06 10:19

төсөв нэмэгдэх тусмаа ажлаа хийхгүй юм ер нь шаардлагатай байгууллага ч мөн юмуу төрийн бүх байгууллага л хийх ёстой үүрэг биздээ

Зочин
Зочин
2023-10-06 10:22

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЮУЧ ХИЙДЭГГҮЙ ХООСОН ЦАГ НӨГЧӨӨСӨН СУЛ ЦАЛИН АВСАН 120 БАЛАЙ ЮМНУУД БАЙДАГ. ХҮҮХДИЙН ГАЗРЫН АЖИЛТНУУДЫГ БҮГДИЙГ АЖЛААС НЬ ХАЛАХ ЁСТОЙ!

Зочин
Зочин
2023-10-06 11:40

Хэдэн сул ц�##�ин авсан өрөөндөө ч бдаггүй гадуур хувийн ажлаа хөөсөн ярвайсан б�##�айнууд л бдагшдээ. Арын ха�##�ганы. Энэ байгууллагыг татан буулгав�##� таарна. Байгаагүй нь дээр

Зочин
Зочин
2023-10-06 11:47

хороо бүр дээр нийгмийн ажилтан гээд бас нэг ойлгомжгүй баахан хүмүүс байна, бүгд төсвөөс ц�##�инждаг, эдгээр бүтцүүд бүгд сонгуульд л үйлчилдэг юм бишүү дээ, бөөн гажууд�##�, тэрнээс ажлаа хийдэг бол бас ч гэж бүтэж байнашдээ

Зочин
Зочин
2023-10-06 12:15

Сэтгэл зүтгэл байв�##� хоосонгүй төсөвтэй л юм бнашдээ хүүхдийг орхигдуулдаг нь үнэнээс үнэншүү

зочин
зочин
2023-10-06 13:08

Гол нь сэтгэлгүй хүмүүс. Энэ Газрын татан буулгаж, санхүүгийн ш�##�г�##�т оруул. Шинээр байгуулж, зохион байгуул�##�таа өөрчил. 7 тэрбум чамлах мөнгө биш.

Зочин
Зочин
2023-10-06 19:08

Ийм байгууллага болж буй зүй тогтолд хариуцлага байхгүй, хэлэх үг �##�га

Зочин
Зочин
2023-10-06 20:54

Төрийн �##�баны ш�##�г�##�т өгч чадахгүй хүнийг төрийн �##�банд аваад ч яах юм билээ. Төрийн �##�баны ш�##�г�##�т гэдэг чинь иргэн хүний наад захын мэдэх ёстой хуулийн за�##�тыг л тест хэлбэрээр авч байгаа ш�##�г�##�т шүү дээ.

Зочин
Зочин
2023-10-07 06:20

Юу ч хийдэггүй байж мөнгө нэхэх болохоор битгий амь ороод бай эд.нарын хэрэг ч байхгүй хүүхэд хамга�##�лын сан Оюунчимэгийн хамаатан садангууд байдаг биздээЧингэлтэйгээр дүүрэн

Зочин
Зочин
2023-10-08 13:10

Хүүүүүеэээээ юууууу вэээээ 8 хан тэрбум төгрөг гэнэ үүүү юу хуцаж байгаа хулгайчууд вэээ.ИХ-ын гишүүн БООВ ОЮУНЧИМЭГИЙН АХ ДҮҮС БҮХ ДҮҮРЭГ АЙМАГТ БАЙДАГ БИЗДЭЭ. ТАТАН БУУЛГА ЭДНИЙ ХЭРЭГ ТҮЙ Ч АЛГАААААА �######�ЛЦГААА

Зочин
Зочин
2023-10-08 23:57

Мөнгө төсвийг нь нэмээрэй гээд л хашгирцгаах юм. Авилгачид ч ёстой нэг баярлаад л �##�гаа үрээд Цөлмөж өгөх байх даа.

Зочин
Зочин
2023-10-11 11:02

сайхан шоуддаг газар юм шиг байна лээ энд ажилладаг хүмүүс бүгд биш байх л даа гэхдээ өөрсдөө гэр бүлээс гадуур яв�##�ддаг хэл аманд ордог улсууд байдаг гэсэн

Холбоотой мэдээ

Back to top button