Гадаад мэдээДЭЛХИЙ

НАСА-гийн хөлөг секундэд 176 км хурдалж рекорд эвдлээ

НАСА-гийн бүтээсэн “Parker” нэртэй хөлөг 176 км/сек хурдалж хүн төрөлхтний бүтээсэн хамгийн хурдан объектын рекордыг тогтоосон байна.

Есдүгээр сарын 27-ний өдөр тус хөлөг 17 дахь удаагаа нарыг тойрон эргэхдээ ийм өндөр хурдыг авч чаджээ. Өмнө нь тус хөлөг 3 жилийн өмнө 163 км/сек хурдалж рекорд тогтоож байсан юм.

“Parker” хөлгийн 176 км/сек хурдаар дэлхий дээр аялбал нэг цагийн дотор дэлхийг 15 удаа тойрно. АНУ-ын зүүн захад буй Нью-Йоркоос баруун захад буй Лос-Анжелес хот руу 20 секундийн дотор хүрч болох аж.

Тус хөлөг нарыг 24 удаа бүтэн тойрох зорилготой бүтээгдсэн. Одоо 7 удаа тойрох үлдлээ гэсэн үг. Тийм учраас ирээдүйд “Parker” хөлөг 176 км/сек-ийн рекордоо эвдэх нь дамжиггүй.

Эх сурвалж: Science Alert

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 9, 2023 16:56

Дараани наран дээр буух юмуу шөнөл буудаг гэж лхагвасүрэн хэлээд байсандаа..

Зочин
Зочин
10 сар 10, 2023 13:46

Gerliin hurdiig buteej baij l humuus hamgiin naana baigaa odond 15 jiliin daraa ochih bolomjtoi ene hurdaar bol mod hurehgui yum baina

Холбоотой мэдээ

Back to top button