Улс орнууд Израилаас иргэдээ татаж эхлэв

Газын зурваст нөхцөл байдал хурцдаж байна. Ийм учир улс орнууд Израилаас иргэдээ чартерын онгоцоор гаргаж эхэлжээ. Тухайлбал өнгөрсөн шөнө Унгар 215 иргэдээ Будапешт хот руу нислэгээр авчирсан талаар тус улсын гадаад хэргийн сайд Петр Сиярто мэдэгдсэн байна.
Мөн Албани, Косово, Хойд Македонийн 40 иргэнийг тээвэрлэж ирсэн онгоц Албанийн нийслэл Тиранад газарджээ. Хойд Македон Израилд буй 150-иас 200 иргэнээ нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахаар оролдож буй.
Бусад улсууд ч гэсэн иргэдээ татан авчрах ажлаа эхлүүлжээ. Тухайлбал Тайландын мянга гаруй иргэн Израилаас гарах хүсэлтэй гэдгээ мэдэгдсэн байна. Ийм учраас Тайландын эзэн хааны агаарын цэргийн хүчин нүүлгэн шилжүүлэх ажлаа эхлүүлэхэд бэлэн байгаа эгж Тайландын Ерөнхий сайд хэлжээ.
Мексик улс даваа гарагт /2023.10.09/ нутаг буцахыг хүссэн 300 гаруй иргэдээ авахын тулд хоёр онгоц Израил руу нисгэнэ гэдгээ мэдэгдсэн. Мөн Камбожийн засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Пен Бона иргэдээ авчрахын тулд Израилын албаны хүмүүстэй хамтран ажиллаж байгаа гэсэн юм.
Эх сурвалж: VOA
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.