УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Монгол-Европын Парламент хоорондын хамтын ажиллагааны уулзалт болно

Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын хамтын ажиллагааны 16 дугаар уулзалт 2023 оны 10 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана.

Энэхүү уулзалт нь Монгол Улс, Европын Холбоо хоорондын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хоёр талын дээд, өндөр төвшний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах хүрээнд уламжлал болгон зохион байгуулагддаг.

Хоёр талын хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, Түншлэл, хамтын ажиллагааны Хэлэлцээрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, Европын Холбоотой худалдаа, эдийн засгийн харилцааг улам өргөжүүлэх зэрэгт зохих дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ цаашид хоёр талын хамтын ажиллагааг шинэ төвшинд гаргахад түлхэц үзүүлэх зорилготой юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button